НҮБ-ын Дэлхийн усны хөгжлийн тайлан нь дэлхийн цэнгэг усны нөөцийн ерөнхий төлөв байдал, ашиглалт, менежментийн нөхцөл байдлын талаар мэдээллийг багтаадаг бөгөөд шийдвэр гаргагчдыг усны асуудлаар тогтвортой бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх арга хэрэгслээр хангах зорилготой юм. НҮБ-ын Дэлхийн усны хөгжлийн 2023 оны тайлан нь “Усны төлөөх түншлэл, хамтын ажиллагаа” сэдвийн дор боловсруулагдсан бөгөөд усны нөөцийн менежмент, бүтээн байгуулалтад оролцогч талуудын түншлэл, хамтын ажиллагааны мөн чанар, үүрэг, зорилго, хамтын зорилтууддаа хүрэх ахиц дэвшлийг хурдасгахад тэдний гүйцэтгэх үүргийн талаар мэдээллүүдийг багтаасан.