Мэдээ

“БҮС БА ЗАМ" БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

 

ЮНЕСКО-гийн ивээл доорх Багшийн боловсролын төв (Teacher Education Centre under the auspices of UNESCO)-өөс “Бага болон дунд сургуулийн багш нарын мэргэжлийн хөгжил - Бүс ба зам солилцооны хөтөлбөр”-ийг Шанхай хотноо зохион байгуулахаар зарлаж байна.

ЮНЕСКО-гийн ивээл доорх Багшийн боловсролын төв, Шанхайн Багшийн их сургууль болон Шанхайн Багшийн их сургуулийн Олон улсын болон харьцуулсан боловсролын судалгааны хүрээлэнгээс хамтран санхүүжүүлж буй уг хөтөлбөр нь багш, удирдлага, боловсрол судлаачид, бага, дунд сургуулийн захирлууд хоорондын туршлага, санал бодлоо солилцох талбар бий болгох зорилготой хөтөлбөр юм.

Энэ жилийн солилцооны хөтөлбөрийг дараах дөрвөн сэдвийн хүрээнд зохион байгуулна. Үүнд: 

  1. Багшлахуйн болон суралцахуйн талаарх олон улсын судалгаа (TALIS)
  2. Багш ба хиймэл оюун ухаан
  3. Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн (STEM) багш
  4. Багш нарын нийгэм-сэтгэл зүйн хөгжил, суралцагчдад үзүүлэх дэмжлэг зэрэг болно. 

Нийт оролцогчдын тоо: 40 хүн (улс бүрээс 2-3 хүн)

Сургалтын хэл: Англи хэл 

Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа: 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл 

Болох газар: Шанхай хот, БНХАУ 

Төлбөр: Зохион байгуулагч тал зочид буудал, хоол, хот доторх тээврийн зардлыг хариуцна. Оролцогчид хоёр талын онгоцны тийзийн зардлаа хариуцна.

Хэн хамрагдах боломжтой вэ?

  • Боловсрол судлаач

  • Бага, дунд сургуулийн удирдлага, захирал, багш 

Тавигдах шаардлага: 

  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх 

  • Хөтөлбөрт бүтэн хамрагдах боломжтой байх 

Хэрхэн бүртгүүлэх вэ?

  • Маягтыг загварын дагуу англи хэл дээр бөглөн guoxuan@tec-unesco.org.cn хаягаар 10 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө илгээнэ.  

Бүрдүүлэх бичиг баримт:

  1. Маягт (татах)
  2. CV
  3. Гадаад паспортын хувь 
  4. Тодорхойлох захидал (харьяалагдаж буй байгууллагаас/удирдлагаас авах) 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс татаж авна уу. 

Холбоо барих: 7010-5652, e.urangaa@unesco.mn 



Дээш