
ЮНЕСКО-ийн Олон улсын бичиг үсгийн шагнал нь бичиг үсгийн боловсрол, бичиг үсгийн хөгжилд шинэлэг, нийтэд үр өгөөжтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй хувь хүн, байгууллагыг жил бүр шалгаруулан олон улсын нэр хүндтэй шагнал юм.
2025 оны сэдэв: "Promoting literacy in a digital era" – Дижитал эрин үед бичиг үсгийн боловсролыг дэмжих нь
Энэ жилийн сэдэвтэй уялдуулан 2025 оны бичиг үсгийн шагналд дижитал технологийн хөгжлийн эрин үед бичиг үсгийн боловсролыг хэрхэн хүртээмжтэй, үр дүнтэй заах, хэрэглэх инновацлаг шийдлүүдийг нэвтрүүлэхэд чиглэсэн хөтөлбөрүүдийг онцлон үнэлэх юм.
Олон улсын бичиг үсгийн шагналын төрөл:
- ЮНЕСКО-Сэжон Хааны нэрэмжит бичиг үсгийн шагнал: Эх хэл дээр суурилсан бичиг үсгийн боловсролыг дэмжихэд чиглэсэн шагнал. Шагналын сан: 20,000 ам.доллар.
- ЮНЕСКО-Күнзийн бичиг үсгийн шагнал: Техник технологийн тусламжтай алслагдмал бүсийн, хөдөө орон нутгийн насанд хүрэгчид болон албан боловсролын тогтолцооноос гадуурх залуусыг бичиг үсэгт сургах хөтөлбөрийг дэмждэг. Шагналын сан: 30,000 ам.доллар.
Өргөдөл хүлээн авах хугацаа:
- Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 6-р сарын 12-ны 23:59 цаг (Парисын цагаар) хүртэл. 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс хойш онлайн платформд хандах эрх хаагдана.
Хэн тус шагналд нэр дэвших боломжтой вэ?
- Бичиг үсгийн боловсролын чиглэлээр дор хаяж 2 жил үр дүнтэй, шинэлэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн хувь хүн, байгууллага
- Сүүлийн 5 жилийн хугацаанд энэхүү шагналыг аваагүй байх.
Төсөл, хөтөлбөрийн үндсэн шалгуур:
Нэр дэвшүүлсэн хөтөлбөрүүд дараах 5 шалгуураар үнэлэгдэнэ:
- Хамаарал (Relevance): Нийгмийн хэрэгцээ, зорилтот бүлгийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн байдал
- Нөлөөлөл (Impact): Хөтөлбөрийн үр шим хүртэгчдийн тоо, ахиц дэвшлийн үнэлгээ
- Инновац (Innovation): Шинэлэг арга барил, техник, технологи ашиглалт, хэрэгжүүлэлт- оролцооны загвар, модель
- Тогтвортой байдал (Sustainability): Хөтөлбөрийн урт хугацааны хэрэгжилт, санхүүгийн болон байгууллагын тогтвортой байдал
- Хуваалцах боломж (Replicability): Хөтөлбөрийг өөр газар нутаг, улс оронд нэвтрүүлэх боломж
Хэрхэн шагналд нэр дэвших вэ?
Нэр дэвшүүлэх үйл явц нь дараах үндсэн 4 алхмаас бүрдэнэ:
- Тус шагналын онлайн платформ дээр бүртгүүлэх
- Нэр дэвшигч нь дараах холбоосоор орж бүртгэл үүсгэнэ: https://unesco-2023.limesurvey.net/913298?lang=en
- Маягт бөглөх
- Шагналд нэр дэвшүүлэх эрх бүхий байгууллагад хүсэлтээ хүргүүлэх
- Та бөглөсөн маягтаа “submit for endorsement” товчоор дамжуулан нэр дэвшүүлэх эрх бүхий байгууллагад (Монгол Улсын хувьд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс) илгээнэ. Зөвхөн ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь таны маягтыг баталгаажуулж ЮНЕСКО-д дамжуулах эрхтэйг анхаарна уу. Нэр дэвшигч өөрөө материал илгээх боломжгүй ба ингэсэн тохиолдолд хүчингүйд тооцно.
- Хүсэлт баталгаажуулалт ба албан ёсоор нэр дэвшүүлэх
- ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь таны материалыг хянаж, шаардлага хангасан тохиолдолд албан ёсоор ЮНЕСКО-д илгээж нэр дэвшүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Бүх материал Англи хэл дээр байх шаардлагатай.
- Нэр дэвшүүлэх материалыг 2025 оны 6-р сарын 12-ны дотор бүрэн цахимаар бөглөж, ЮНЕСКО-ийн МҮК-т хүргүүлэх ёстой.
- Та өргөдөл гаргах, онлайн платформ ашиглахад тусламж хэрэгтэй бол тус комисст хандана уу. Холбогдох утас: +976-7010-5652, e.urangaa@unesco.mn
Дэлгэрэнгүй мэдээлэл:
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс