Монгол улс Бүгд Найрамдах Франц Улстай дипломат харилцаа тогтоож, Элчин сайдын яамаа Парис хотноо нээн ажиллуулахаар болсон нь Монгол-ЮНЕСКО-ийн харилцаа хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх эхлэлийг тавьсан юм. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд ЮНЕСКО-ийн дэргэд суух Байнгын төлөөлөгчийн үүргийг 1969 оноос хавсран гүйцэтгэх болсон билээ. Байнгын төлөөлөгчийн газар ЮНЕСКО-ийн Нарийн бичгийн дарга нарын газартай өдөр тутам харилцаж, хамтын ажиллагааны асуудлуудыг урагшлуулахаас гадна ЮНЕСКО-ийн баримт бичиг, төсөв, хөтөлбөр боловсруулах ажилд Монгол улсаа төлөөлөн оролцож байдаг.
Байнгын төлөөлөгчид:
Ж.Банзар | 1969-1973 |
Б. Готов | 1973-1978 |
Б. Буд | 1978-1984 |
Л. Идэр | 1986-1989 |
Л. Мундагбаатар | 1989-1992 |
Х. Бэхбат | 1993-1998 |
Г. Луузан | 1999-2001 |
Ц. Батбуян | 2002-2005 |
Р. Алтангэрэл | 2005-2009 |
Ш. Алтангэрэл | 2009-2013 |
М. Батсайхан | 2013-2017 |
А. Баттөр | 2017-2019 |