Оролцооны хөтөлбөрт ЮНЕСКО-ийн Гишүүн орнууд хамрагдах эрхтэй байдаг. Сүүлийн үед Оролцооны хөтөлбөрт буурай хөгжилтэй улс орнуудыг түлхүү хамруулах хандлагатай байна. 2002-2003 оны үед ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Коичиро Мацуура Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудад хандан буурай хөгжилтэй улс орнуудад санхүүгийн дэмжлэг авах боломж илүү гаргахын тулд Оролцооны хөтөлбөрт хүсэлт гаргахаасаа түтгэлзэхийг уриалсан билээ.
Оролцооны хөтөлбөрийг хоёр жилд нэг удаа зарладаг (2008-2009, 2010-2011, 2012-2013 г.м) бөгөөд 1990-1991 оны мөчлөгөөс эхлэн ЮНЕСКО Оролцооны хөтөлбөрийн хүрээнд гишүүн орнууддаа онцгой нөхцөлийн тусламж (emergency assistance) үзүүлдэг болсон. Онцгой нөхцөлийн тусламжийг ЮНЕСКО-ийн гишүүн орнуудад боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл, харилцаа холбооны салбарт тооцоолоогүй байгалийн гамшиг, гай тотгор тохиолдож, тухайн улс дангаараа тулгарсан бэрхшээлийг даван туулж чадахгүй үед олгодог билээ. Нэг удаагийн онцгой нөхцөлийн тусламжийн хэмжээ 50,000 ам. доллараас ихгүй байх бөгөөд тухайн нөхцөл байдлыг дүгнэх, зайлшгүй авах шаардлагатай үндсэн арга хэмжээг тодорхойлох, шинжээчдээр хангах, төсвийн гадуурх болон бусад санхүүгийн эх үүсвэрүүдийг тодорхойлоход чиглэгддэг. Үүнийг ЮНЕСКО, НҮБ-ын бусад агентлагуудтай хамтран гүйцэтгэдэг.
Хоёр жил тутам ЮНЕСКО-ийн хөтөлбөр, төсвийг баталсны дараа Ерөнхий захирал гишүүн орнуудын ЮНЕСКО-ийн асуудал хариуцсан яам, үндэсний комисс, Байнгын төлөөлөгчдийн газарт хандан албан захидал илгээж Оролцооны хөтөлбөрт хамрагдахыг уриалдаг. Гишүүн орнуудын Оролцооны хөтөлбөрөөс санхүүжилт хүссэн төсөл, үйл ажиллагааны төлөвлөгөө нь ЮНЕСКО-ийн гол хөтөлбөр, баримталж буй стратегитай нягт холбоотой байх ёстой.
Оролцооны хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг гишүүн орнууд үндэсний комиссоороо дамжуулан, үндэсний комисс байхгүй тохиолдолд томилогдсон Засгийн газрын байгууллагаар дамжуулан илгээнэ.
Оролцооны хөтөлбөрт нэг улсаас илгээх төсөл, үйл ажиллагааны тоо болон нэг төслийн санхүүгийн дэмжлэгийн дээд хэмжээг Ерөнхий бага хурлаар шийддэг бөгөөд 2011 оны 10 дугаар сард болсон хурлаар нэг улсын хүсэлтийг 10-аас хэтрэхгүй байхаар тогтсон. Бүх хүсэлтийг ач холбогдлынх нь дагуу 1-10 хүртэл дугаарлах ёстой. Хүсэлтүүдийг ЮНЕСКО нягтлан үзэхээс өмнө зөвхөн үндэсний комиссын албан ёсны захиагаар төслийн ач холбогдлын дугаарыг өөрчлөх журамтай.
Оролцооны хөтөлбөрийн 2018-2019 оны мөчлөгийн нэг төслийн санхүүгийн тусламжийн дээд хэмжээг дараах хэмжээнээс хэтрэхгүй байхаар тогтсон.
Оролцооны хөтөлбөрөөр ЮНЕСКО дараах зорилгуудыг биелүүлэхийг зорьдог. Үүнд:
ЮНЕСКО-ийн Оролцооны хөтөлбөрийн санхүүжилтээр дараах 4 төслийг 2019 онд хэрэгжүүлэв. Үүнд: