Мэдээ

“Боловсрол-өргөө” дотуур байрны хүүхдүүд зуднаар хичээлээ таслаагүй  /Сайн туршлагаас/  

2023-2024 оны зудын гамшигт Сүхбаатар аймаг хамгийн их өртөж, нийт 1,641,000 толгой малаа алдсан. Мөсөн зудын үеэр Сүхбаатар аймгийн “Боловсрол-Өргөө” дотуур байрнаас хичээл завсардсан, олон хоногоор хичээл тасалсан хүүхэд гараагүй нь сайн туршлага болж байна.

Энэ хичээлийн жилд тус аймгийн зургаан сумын 220 гаруй хүүхэд дотуур байранд амьдарч байна. Сурагчдын дийлэнх нь малчин айлын 10-12 дугаар ангийн сурагчид. Мөн 70 хувь нь охид. Дотуур байрны  туршлагаас хуваалцахаар “Боловсролын өргөө”  дотуур байрны захирал Д.Бямбажавтай ярилцлаа.


unesco

Зудын гамшигт өртсөн малчин айлуудын хүүхдүүд аав ээждээ тусална, эсвэл цас зудад зам хаагдлаа гээд хичээлээс хоцрох, чөлөө авах тохиолдол их байсан гэж БСҮХ-ийн энэ оны 5 дугаар сард хийсэн судалгаанд өгүүлсэн байсан. Харин танайд ийм нөхцөл байдал ажиглагдаагүй байна.

Тийм ээ.  Хэдийгээр өнгөрсөн өвөл, хавар цас зудтай хүнд хэцүү байсан ч манай “Боловсрол-Өргөө” дотуур байрнаас сурагчид олон хоногоор чөлөө авч хичээл сургуулиа таслаагүй нь үнэн. Хэдийгээр хүүхдүүд эцэх эхдээ, ар гэртээ санаа зовж байсан ч зорилгоо биелүүлэхийн тулд хаа хаанаа хичээсэн. Эцэг эх, асран хамгаалагч, ахан дүүстэйгээ өөрсдийнхөө боломжоор холбоо харилцаатай байж, сэтгэлээрээ ч тус дэм хүргэсэн. Тухайлбал дотуур байранд амьдардаг сумдын хүүхдүүд нэгдэж  “Малчдын хүүхдүүд дуулж байна”  хандивын тоглолтоо 2023 оны 2 сард зохион байгуулж, орлогоо харьяат сумынхаа онцгой комисс болон аймгийн онцгой комисст хандивлаж хүлээлгэн өгсөн.

unesco  unescounesco  unesco

Ер нь байгалийн гамшиг, онцгой нөхцөл байдалд эцэг эх, гэр бүл нь өртөж байгаа үед хүүхдүүдийн сэтгэл санааг тайван байлгах, болзошгүй хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлүүлэх нь чухал. Бидний хувьд хүүхдүүдийн сурч боловсрох, амьдрах орчныг ая тухтай байлгах тал дээр онцгой анхаарч хичээж ажилладаг.

2023-2024 оны хичээлийн жилд дотуур байрны хүүхдүүддээ хэд хэдэн чиглэлээр нийт 23 удаа сургалт, хоёр удаа сэтгэлзүйн мэдээлэл зөвлөгөө өглөө.  Тухайлбал сэтгэл санаагаа тайван байлгах, эцэг эхийнхээ сэтгэл санааг зовоохгүй байх, өөрсдийнхөө зорилго зорилтыг биелүүлэх, гарч болзошгүй гэмт хэргээс өөрийгөө болон үеийн найз нөхдөдөө хамгаалах, хувьдаа тулгарч буй асуудлаар чөлөөтэй ярилцах, мэргэжлийн сэтгэл зүйчтэй уулзах гэх зэрэг олон сэдвээр уулзалт, сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа.

unesco unesco

unesco  unesco

Дотуур байранд “Номын анд”,“Талст” клуб, ”Бяцхан тогооч” шатар, даам, теннис, бага насны хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгах гээд хэд хэдэн дугуйлан, клуб ажилладаг. Дотуур байранд фитнесийн өрөө, интернэт кафе, номын сан, хүүхэд хөгжлийн төв тогтмол нээлттэй. Ер нь гэртээ байгаа юм шиг орчныг хүүхдүүддээ бүрдүүлэх гэж л хичээдэг дээ.

Танай дотуур байр хэчнээн багш, ажилтантай вэ?  

Манай дотуур байрны хувьд онцлогтой. 2014 онд Сүхбаатар аймгийн ИТХ-ын тогтоолоор 200 хүүхдийн нэгдсэн дотуур байр байгуулагдаж байсан. “Боловсрол өргөө” дотуур байр нь аймгийн Иргэдийн хурлын шийдвэрээр байгуулагдсан бие даасан Монголын анхны байр болов уу. Одоогоор 24 багш, ажилтантай. Дотуур байр-эцэг эх, асран хамгаалагч-хүүхэд гэсэн гурвалсан гэрээ байгуулж, гараас гарт хүүхдийг хүлээн авч ажилладаг. Үүний үр дүнд эцэг эх, асран хамгаалагч, багш ажилчдын уялдаа холбоо сайжирч мэдээ мэдээллээ солилцох боломж бүрдүүлсэн.

unesco  unesco

Эцэг эхчүүдтэй хэрхэн харилцаатай байж, хамтран ажилладаг вэ?

”Хамтын ажиллагаа-Хайрын хишиг” эцэг эх, асран хамгаалагчдын  уулзалтыг жилд 1 удаа зохион байгуулж, энэ үеэр байрны орчин нөхцөл, секц дугуйлангийн үйл ажиллагаа, хүүхдийн амьдрах өрөө тасагтай танилцуулах, долоо хоногийн хоолны цэсийг танилцуулж амтлуулах зэрэг ажлыг зохион байгуулдаг. Байранд амьдрах хугацаандаа хүүхэд өөрийн нийгмийн идэвх, оролцоо, ёс зүй, харилцаа, хувийн бие даалт,  эцэг эхийн хувьд мөн оролцоо, нийгмийн идэвх зэргээр 100 онооны болзлыг хангах ёстой. 80-аас дээш оноо авч үнэлэгдсэн гэр бүлд “Тавтай морил” гэсэн урилга өгч урамшуулдаг.

Эцэг эх, асран хамгаалагч, багш ажилчдын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хамтарч ажиллах оролцоог сайжруулахын тулд өдөрлөг, тэмцээн уралдаан зохион байгуулдаг. Үүний үр дүнд багш ажилтан, эцэг эхийн хоорондын эргэх холбоо сайжирч, хүүхдүүдийнхээ төлөө нэг баг болон хамтран ажиллаж байна.

Сүүлийн зургаан жилд, 2018-2024 хичээлийн жилийн ЭЕШ-ын 700-800 оноог  “Боловсролын өргөө” дотуур байрын сурагчид авч улсын их дээд сургуулиудад хамрагдсан нь мөн сургууль, дотуур байрны багш, эцэг эхчүүдийн энэ хамтын ажиллагаа, хичээл зүтгэл, хүүхдүүдийн хөдөлмөрийн үр дүн байх. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Аймгийн Засаг даргын тэтгэлэг хөтөлбөрт манай дотуур байрнаас цөөнгүй сурагч хамрагдаж найз нөхөд, үеийнхнээ тэргүүлсэнд бид бүгд их баяртай байдаг. Энэ бүхэн хүүхдүүдийн гамшиг эрсдлийн үед хичээл сургуулиа таслахгүй, сурлагаар хоцрохгүй, хөндийрөхгүй байх үндэс болов уу гэж бодож байна.  

 

Эх сурвалж ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс

 



Дээш