ЮНЕСКО-ийн өмнө хүлээх чиг үүрэг:
- ЮНЕСКО, түүний бүсийн төв, товчоо болон гишүүн орнуудын үндэсний комисс, байгууллагатай ажил хэргийн холбоо тогтоож хамтын ажиллагааг хөгжүүлэх,
- ЮНЕСКО-ийн төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг боловсруулах, хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар Монгол улсын баримтлах бодлого, байр суурийн талаар санал, зөвлөмжийг нэгтгэн гаргаж, ЮНЕСКО-той тохиролцох,
- ЮНЕСКО, түүний байгууллагуудтай байгуулсан хоёр болон олон талт хэлэлцээр, түүнчлэн хамтарсан төлөвлөгөө, төсөл, бусад тохиролцооны дагуу Монгол улсын хүлээсэн үүргийг биелүүлэх ажлыг нэгтгэн зохион байгуулах.
Монгол улсын Засгийн газрын өмнө хүлээх чиг үүрэг:
- ЮНЕСКО-ийн хүрээнд үндэсний байгууллагуудаас явуулах бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээллийн гадаад харилцааны гол чиглэлүүдийн нэгдлийг хангахад дөхөм үзүүлэх,
- ЮНЕСКО-ийн олон улсын гэрээ, конвенц, эрх зүйн бусад баримт бичгүүдэд Монгол улс нэгдэн орохтой холбогдсон асуудлаар санал зөвлөмж боловсруулж шийдвэрлүүлэх.