Мэдээ

Дээд боловсролын олон улсын анхдугаар чуулга уулзалт зохион байгуулагдлаа

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь БШУЯ, ЮНЕСКО болон төрийн өмчийн 6 их сургуулийн дундын удирдах зөвлөлтэй хамтран Улаанбаатар хотноо Дээд Боловсролын олон улсын анхдугаар чуулганыг амжилттай зохион байгууллаа.

unesco


Чуулганаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын ЕНБД С.Болдсайхан нар нээн үг хэлж, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан мэндчилгээ дэвшүүллээ.

unesco    unesco    unesco    unesco

Чуулганы эхний өдөр гадаад болон дотоодын төлөөлөгчид Дээд боловсролын салбарын өнөөгийн байдал, сорилт, бэрхшээл, залуусын хөдөлмөр эрхлэлт, их дээд сургуулиудын хамтын ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавин, хэлэлцүүлэг өрнүүллээ. Форумын хэлэлцүүлгийн АШУҮИС, МУИС, МУБИС, ХААИС, СУИС-ийн захирал нар удирдан чиглүүлж, өөрийн туршлагуудаас хуваалцан дээд боловсролын салбарыг хувирган өөрчлөн сайжруулах талаар оролцогчидтой санал солилцлоо.

unesco     unesco     unesco

Чуулганы хоёр дахь өдөр БШУЯ болон ШУТИС-аас Дээд боловсролын салбарын цахим шилжилт, инновац, боловсролын удирдлагын мэдээллийн сан, дата зохицуулалтын талаар илтгэл тавьсан ба ЮНЕСКО-ийн зүгээс холимог сургалтын олон улсын туршлага, ухаалаг анги танхим, дээд боловсролын хэтийн төлөвийн талаар танилцуулж, оролцогчидтой санал солилцлоо.

Сэдэвчилсэн хэлэлцүүлгээр салбарын судлаачид "Дээд боловсролын чанар ба ач холбогдол", “Хиймэл оюун ухаан ба дээд боловсрол” зэрэг сэдвүүдээр танхим болон цахимаар оролцож буй оролцогчидтой нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

unesco



Дээш