Мэдээ

2028-2029 ОНД ЮНЕСКО-ТОЙ ХАМТРАН ТЭМДЭГЛЭХ ОЙН ӨДРИЙН САНАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

unesco

ЮНЕСКО 2028-2029 онд хамтран тэмдэглэх нэрт зүтгэлтний болон түүхэн үйл явдлын ойн саналыг гишүүн улсуудаас хүлээн авч байна. Үүнтэй холбогдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс холбогдох байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, музей, архив, мэргэжлийн холбоодыг санал ирүүлэхийг урьж байна.

Нэр дэвшүүлэхэд тавигдах үндсэн шалгуур

- Санал нь ЮНЕСКО-ийн үйл ажиллагааны чиглэл болох боловсрол, соёл, байгалийн шинжлэх ухаан, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны салбарт хамаарах бөгөөд энх тайван, харилцан ойлголцол, соёл хоорондын яриа хэлэлцээг дэмжсэн байна.

- Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нэрт зүтгэлтний ой, эсвэл эх орныхоо хил хязгаараас давж танигдсан, бүс нутгийн болон олон улсын ач холбогдолтой түүхэн үйл явдлын ойг нэр дэвшүүлж болно. Нэрт зүтгэлтний ойг тухайн хүн нас барсны дараа нэр дэвшүүлнэ.

- Тэмдэглэх ой нь 50, 100, 150 жил гэх мэт 50 жилээр тоологдох ой байна. Жендэрийн тэгш байдлыг дэмжих, нэрт эмэгтэйчүүдийн хувь нэмрийг таниулах зэрэг журамд заасан тохиолдолд 25 жилээр тоологдох ойг мөн авч үзэж болно.

- Ойг тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөө, төсөв, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлсон байна. Төлөвлөгөөнд дэд бүсийн, бүс нутгийн эсвэл олон улсын хэмжээний дор хаяж нэг арга хэмжээ тусгана. Мөн саналаа хоёроос доошгүй гишүүн улс эсвэл бүс нутгийн бүлгээр дэмжүүлэхийг ЮНЕСКО-ийн зүгээс зөвлөж байна.

Гишүүн улс бүр хоёр хүртэлх санал хүргүүлэх боломжтой бөгөөд тэдгээрийн нэг нь жендэрийн тэгш байдлыг дэмжих чиглэлтэй байвал зохино.

Санал ирүүлэх журам

Саналын маягтыг англи эсвэл франц хэлээр бөглөж, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисст natcom@unesco.mn хаягаар ирүүлнэ үү

Саналын цахим маягт https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000399279

 



Дээш