Мэдээ

СЭТГҮҮЛЧДИЙГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ МЕХАНИЗМЫГ БҮРДҮҮЛЭХ ЭХЛЭЛИЙГ ТАВИЛАА

ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөр (IPDC)-ийн Монголын Үндэсний хорооны дэмжлэгээр “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг эрх зүйн мэдлэг, олон талт яриа хэлэлцээрээр бэхжүүлэх нь” сэдэвт сэтгүүлчдэд зориулсан сургалтыг Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн Төвд зохион байгууллаа.

unesco

Сургалтаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба ёс зүйн хариуцлага, залхаан цээрлүүлэлтийн төрөл, олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон үндэсний практик болон сэтгүүлчдийг хамгаалах үндэсний механизмын талаар хэлэлцлээ.

unesco

Сургалтыг УИХ-ын гишүүн Ж. Золжаргал нээж хэлсэн үгэндээ “Ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо чухал” болохыг онцолсон юм. Сургалтад Канадын “Хууль ба ардчилал” төвийн гүйцэтгэх захирал Тоби Мендел, Глоб Интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн, тус төвийн гүйцэтгэх захирал Б.Онон, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн сургагч багш Б.Болормаа, МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар нар сургагч багшаар оролцож, олон улсын болон үндэсний түвшний эрх зүйн зохицуулалт, практик туршлагаас хуваалцав.

unesco

Энэхүү сургалтыг хэвлэл мэдээллийн иргэний нийгмийн байгууллагууд хамтран зохион байгуулснаараа олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулж буй томоохон хувь нэмэр боллоо.

Төслийн тухай

ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөр (IPDC)-ийн Монголын Үндэсний хорооны ажлын хүрээнд “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг эрх зүйн мэдлэг, олон талт яриа хэлэлцээгээр бэхжүүлэх” төслийг Глоб Интернэшнл төв, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв, Хэвлэлийн Хүрээлэн хамтран хэрэгжүүлж байна.

unescounescounesco



Дээш