ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Монголын Үндэсний хорооны анхдугаар хурал 2026 оны 9 дүгээр сарын 28-нд Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ салбарт боллоо.
Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хурлыг нээж, хорооны шинэчилсэн бүрэлдэхүүн, ажиллах журмыг танилцуулав. Гишүүд баримтат өвийг бүртгэх, хадгалж хамгаалах, олон нийтэд хүртээмжтэй болгох чиглэлээр хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, Үндэсний хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.
Хурлаар 2026 оны 11 дүгээр сарын 2–6-нд Индонез Улсын Жакарта хотод болох “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн 11 дүгээр чуулганд оролцох бэлтгэл болон Монгол Улсаас тус бүсийн баримтат өвийн жагсаалтад дэвшүүлсэн “Бурхан багшийн намтар шүтээн зураг”-ийн талаар мэдээлэл сонсов.
Түүнчлэн Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй “Монгол барын баримтат өв: бүртгэл, хадгалалт хамгаалалт ба хүртээмж” олон улсын эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл ажлыг хэлэлцэв.
Үндэсний хороо Монгол Улсын баримтат өвийг хамгаалах, судлах, олон нийтэд таниулах, олон улсын түвшинд сурталчлахад гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааг чиглүүлэн ажиллана.
