Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага /ЮНЕСКО/ болон Рио Тинто Монгол ХХК Монгол Улсын тогтвортой хөгжилд чиглэсэн санаачилгуудыг дэмжих урт хугацааны хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол 2023 оны 12-р сарын 04-ний өдөр ГХЯ-ны Зөвшилцөл танхимд зохион байгуулагдлаа.
Арга хэмжээг нээж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан, Рио Тинто Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал болон Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра нар үг хэллээ.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр талууд ЮНЕСКО-ийн соёлын болон геологийн өвөөр дамжуулан тогтвортой аялал жуулчлалыг дэмжих анхны төслөө танилцуулав. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хоёр байгууллага туршлага, нөөц бололцоогоо ашиглаж Монгол Улсад анхны геопарк байгуулах, улмаар геологийн шинжлэх ухааныг дэмжих юм.
Түншлэлийн хүрээнд ЮНЕСКО болон Рио Тинто Монгол ХХК нь дараах гурван үндсэн чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов: