ЮНЕСКО-ийн Ерөнхий захирлын орлогч хатагтай Оса Регнер тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсад хүрэлцэн ирж, албан айлчлалаа эхлүүллээ.
Энэхүү айлчлал нь Монгол Улс, ЮНЕСКО-ийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-д ЮНЕСКО-ийн өндөр түвшний оролцоог хангахад чиглэж байна.
Хатагтай Оса Регнерийг ЮНЕСКО-ийн шинжлэх ухаан, ус, экологи, дэлхий судлал, орон нутгийн болон уугуул иргэдийн мэдлэгийн асуудал хариуцсан удирдлага, мэргэжилтнүүд дагалдан ирлээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ЮНЕСКО-ийн Байгалийн шинжлэх ухааны асуудал хариуцсан Ерөнхий захирлын туслахын үүрэг гүйцэтгэгч Абоу Амани, Экологи, дэлхий судлалын газрын захирал Антонио Абреу, Орон нутгийн болон уугуул иргэдийн мэдлэгийн тогтолцооны хөтөлбөрийн дарга Найджел Кроухол, ЮНЕСКО-ийн Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан нар багтаж байна.
Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Монгол Улсын төр, засгийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улс–ЮНЕСКО-ийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцон, UNCCD COP17-ийн өндөр түвшний хэлэлцүүлэг болон ЮНЕСКО-ийн тусгай арга хэмжээнүүдэд оролцоно.
UNESCO COP17 Mongolia United Nations Convention to Combat Desertification
[English version]
HIGH-LEVEL UNESCO DELEGATION LED BY ÅSA REGNÉR ARRIVES IN MONGOLIA
A high-level UNESCO delegation led by Ms Åsa Regnér, Deputy Director-General of UNESCO, arrived in Mongolia on 24 August 2026, marking the beginning of an official visit to the country.
The visit aims to further strengthen and expand cooperation between Mongolia and UNESCO, while ensuring UNESCO’s high-level participation in the seventeenth session of the Conference of the Parties to the United Nations Convention to Combat Desertification (UNCCD COP17), being held in Mongolia.
Ms Regnér is accompanied by senior UNESCO officials and experts responsible for natural sciences, water sciences, ecological and earth sciences, and local and indigenous knowledge systems. The delegation includes Mr Abou Amani, Assistant Director-General for Sciences ad interim; Mr António Abreu, Director of the Division of Ecological and Earth Sciences; Mr Nigel Crawhall, Chief of UNESCO’s Local and Indigenous Knowledge Systems (LINKS) programme; and Professor Shahbaz Khan, Director and Representative of the UNESCO Regional Office for East Asia.
During the visit, the delegation will meet with senior officials of the Government of Mongolia to exchange views on Mongolia–UNESCO cooperation. The delegation will also participate in high-level discussions at UNCCD COP17 and in UNESCO-organized special events.






