Ном хэвлэл, орчуулсан бүтээлүүд

"Хэвлэл Мэдээлэл дэх Хөгжлийн Бэрхшээл ба Тэгш Байдал" практик гарын авлага

ЮНЕСКО нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэгш байдал ба үр дүнтэй оролцоог эрхэмлэх хэвлэл мэдээллийн бодлогыг дэмжих зорилгоор Хэвлэл Мэдээлэл дэх Хөгжлийн Бэрхшээл ба Тэгш Байдал практик гарын авлагыг бэлтгэлээ. Энэхүү гарын авлага дараах гурван хэсгээс бүрдэнэ:

  • Тэгш хамруулсан редакцын бүтээл ба эрх тэгш хөтөлбөр боловсруулах нь
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа болон контентыг хүртээмжтэй болгох нь
  • Тэгш оролцоот удирдлагын арга барилыг хэрэгжүүлэх нь

Энэхүү бүтээлийг сэтгүүлч, продюсер, дизайнер, хүний нөөцийн ажилтнууд болон менежерүүд зэрэг хэвлэл мэдээллийн бүх мэргэжилтэнд зориулан бэлтгэв. Гарын авлага нь хүний эрхэд суурилсан, жендэрийн тэгш байдлыг дээдэлсэн, ялгаварлан гадуурхлаас ангид байх зарчмуудыг баримталж, хөгжлийн бэрхшээлийн талаар мэдээлэхэд хэрэглэж болох сайн туршлагуудыг оруулсан ба үүнд ярилцлагын техник, зохистой үг хэллэг ашиглах болон бусад асуудлыг багтаалаа. Түүнчлэн, гарын авлага нь телевиз, радио, хэвлэмэл болон онлайн контент үйлдвэрлэхэд хөгжлийн бэрхшээлтэй хэрэглэгчдэд хүртээмжтэй байхад зориулсан техникийн зөвлөмжүүдийг агуулсан. Үүний нэгэн адил хэвлэл мэдээллийн салбарын менежерүүд ажлын байран дахь нөхцөлийг сайжруулах талаар цогц зөвлөмжүүдийг авах боломжтой.



Дээш