Мэдээ

ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЮНЕСКО-ГИЙН ШАГНАЛ ЗАРЛАГДЛАА

Охид, эмэгтэйчүүдийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж буй хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих, урамшуулах ЮНЕСКО-гийн нэрэмжит шагнал зарлагдлаа. 

Уг шагналыг 2016 оноос хойш ЮНЕСКО болон БНХАУ-ын Засгийн газраас охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих зорилгоор олгож байгаа бөгөөд шалгарсан нэр дэвшигчид 50,000 ам.долларын мөнгөн урамшуулал олгодог. 


Хэн тус шагналд нэр дэвших боломжтой вэ?

Охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих зорилготой дор хаяж 2 жил үр дүнтэй, шинэлэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллага.

Шалгуур үнэлгээ: 

  • Цар хүрээ: Охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих, аюулгүй суралцах орчныг бүрдүүлэх, багш нарт жендэрийн тэгш талаарх мэдлэг, боловсрол олгох, охид эмэгтэйчүүдийн амьдрах ухааны чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл/хөтөлбөр байх; 

  • Нөлөөлөл (Impact): Хөтөлбөрийн үр шим хүртэгчдийн тоо, ахиц дэвшлийн үнэлгээ

  • Инновац (Innovation): Шинэлэг арга барил, техник, технологи ашиглалт, хэрэгжүүлэлт- оролцооны загвар, модель

  • Тогтвортой байдал (Sustainability): Хөтөлбөрийн урт хугацааны хэрэгжилт, санхүүгийн болон байгууллагын тогтвортой байдал

  • Түгээн дэлгэрүүлэх боломж (Replicability): Хөтөлбөрийг өөр газар нутаг, улс оронд нэвтрүүлэх боломж

  • Хамаарал (Relevance): Нийгмийн хэрэгцээ, зорилтот бүлгийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн байдал

Өргөдөл хүлээн авах хугацаа:

  • Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 23:59 цаг хүртэл e.urangaa@unesco.mn хаягаар цахимаар хүлээн авна. 

  • Маягтыг эндээс татаж авна уу. 

  • ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс нь таны материалыг хянаж, шаардлага хангасан тохиолдолд Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэдэх Байнгын төлөөлөгчийн газар (Парис хот дахь)-т илгээн нэр дэвшүүлэх ба тус Байнгын төлөөлөгчийн газар нь энэ оны 5 дугаар сарын 12-ны өдрийн дотор ЮНЕСКО-д уламжилна.

Анхаарах зүйлс:

  • Бүх материал англи хэлээр байна.

  • Нэр дэвшигч хувиараа материал илгээх боломжгүй ба ингэсэн тохиолдолд хүчингүйд тооцно.

  • Танд маягт бөглөхөд тусламж хэрэгтэй бол тус комисст хандана уу.  Холбогдох утас: +976-7010-5652, e.urangaa@unesco.mn  

  • Дэлгэрэнгүй мэдээлэл, зааварчилгаа, түгээмэл асуулт, хариултыг дараах холбоосоор үзнэ үү: UNESCO Prize for Girls’ and Women’s Education | UNESCO

 

ЮНЕСКО-ИЙН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КОМИСС

2026 оны 3 дугаар сарын 11



Дээш