ЮНЕСКО нь Гуйллермо Каногийн нэрэмжит Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг 1997 онд анх санаачилсан бөгөөд дэлхийн хаа нэгтээ аюултай нөхцөл байдалд хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэж, хамгаалан сурталчилж үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн, байгууллагыг жил бүр шалгаруулж энэхүү нэр хүндтэй шагналыг олгодог.
Уг шагналыг бусдын гарт амиа алдсан Колумбын сэтгүүлч Гуйллермо Кано Исазагийн дурсгалд зориулан түүний нэрээр нэрлэсэн бөгөөд Гуйллермо Каногийн аллага нь сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэргүүдийн дотор шийтгэгдээгүй үлдсэн томоохон жишээний нэг хэмээн үздэг.
Тус шагналын эзнийг ЮНЕСКО-ийн Ерөнхий захирлын томилсон хараат бус зургаан гишүүний бүрэлдэхүүн бүхий шүүгчийн баг шалгаруулдаг. Шагналыг жил бүрийн 5 дугаар сарын 3-ны өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр гардуулдаг ба шагналыг медаль, 25.000 ам.долларын мөнгөн урамшуулал дагалддаг.
Холбогдох маягт болон дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбооснуудаас авах боломжтой.
https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000396546...
https://www.unesco.org/en/prizes/cano
Хэрэв та энэхүү шагналд нэрээ дэвшүүлэхийг хүсэж байвал холбогдох материалыг бүрдүүлэн 2026 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн дотор ci@unesco.mn хаягт ирүүлнэ үү.
Асуух лавлах зүйл гарвал 70105652 утсаар холбогдоно уу.