Мэдээ

"ЮНЕСКО-ГИЙН ЗАЛУУ СУДЛААЧИД 2025” ХӨТӨЛБӨР МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ, ШИЛДЭГ СУДАЛГААНЫ БАГИЙГ ШАЛГАРУУЛАВ

Монгол Улсад анх удаа хэрэгжсэн “ЮНЕСКО-гийн Залуу судлаачид” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, төгсөлтийн үйл ажиллагааг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр НҮБ-ын байранд зохион байгуулав.

Тус арга хэмжээг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Чинүүхэй, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын тэргүүн Ч.Ариунаа нар нээж үг хэлж, ЮНЕСКО-гийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан видео мэндчилгээ дэвшүүлэв.

ЮНЕСКО-гийн “Залуу судлаачид” хөтөлбөр нь залуусыг нийгмийн тулгамдсан асуудлыг судалж, нотолгоонд суурилсан шийдэл боловсруулахад чиглэдэг олон улсын санаачилга юм. Энunescoэхүү хөтөлбөр нь Монголын залуусын судалгааны чадварыг хөгжүүлж, нийгмийн шинжлэх ухаанд суурилсан бодлого боловсруулах соёлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах зорилготой байв. Хөтөлбөрийг ЮНЕСКО-гийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар болон ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс 2024 оны 5 дугаар сараас эхлэн долоон сарын хугацаанд хэрэгжүүлсэн.

“ЮНЕСКО-гийн Залуу судлаачид” хөтөлбөрт 29 монгол залуу судлаач оролцож, таван багт хуваагдаж, хиймэл оюун ба боловсрол, залуусын үнэлэмж ба ирээдүй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн соёлын оролцоо, хавдартай өвчтөнүүдийн туршлага, Улаанбаатарын гэр хорооллын ногоон хөгжлийн оролцооны механизмууд гэсэн чиглэлээр сонирхолтой судалгааг тус тус хийв.

Улаанбаатарын гэр хороололд ногоон зээл, мод тарих оролцооны талаарх судалгааг хийсэн багийн ажил шалгарч, шилдэг судалгаагаар тодорсон бол хиймэл оюуны чатботын боловсрол дахь хэрэглээг судалсан баг удаах байрыг эзлэв.

 

unescounescounescounesco



Дээш