Боловсрол, соёл, харилцаа, шинжлэх ухаан болон технологийн салбарын олон улсын солилцоо, ард түмнүүдийн хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой ЮНЕСКО болон БНХАУ-ын Засгийн газрын хамтарсан БНХАУ-ын их сургуулиудад нэг жилийн хугацаатай суралцах судлаач оюутны “Цагаан хэрэм” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь Монгол Улсаас тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бакалавр болон ахисан түвшний хоёр суралцагчийг сонгон шалгаруулан нэр дэвшүүлэх тул доорх шалгуурыг хангасан иргэд өргөдөл болон бүрдүүлэх шаардлагатай бусад материалын хамт тус комисст 2024 оны 3 сарын 1-ний өдрийн 12:00 цагийн дотор ирүүлнэ үү.
СУРАЛЦАХ ЧИГЛЭЛ:
Дараах холбоосоор орж суралцах салбар болон их сургуулиа сонгоно уу:
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Судалгааны бакалаврын түвшинд суралцах суралцагчид бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй, 45-аас доош настай байх
- Магистр, докторын түвшинд суралцах суралцагчид магистр эсвэл дэд профессорын зэрэгтэй 55-аас доош настай байх
- Хэлний шаардлага: Өөрийн сонгосон их сургуулийн хэлний шаардлагын дагуу бичиг баримтыг бүрдүүлнэ.
- Оюун санаа болон бие бялдрын хувьд эрүүл байх
- Сонгосон сургуулийн нэмэлт шаардлагыг хангасан байх
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- https://www.campuschina.org/l холбоосоор орж цахим өргөдөл үүсгэнэ.
- Хүчинтэй паспортын хуулбар
- Нотариатаар баталгаажуулсан ерөнхий боловсролын гэрчилгээ, бакалавр, магистрын диплом, Англи эсвэл Хятад хэл дээрх нотариатаар баталгаажуулсан орчуулгын хамт
- Дүнгийн жагсаалт, Англи эсвэл Хятад хэл дээрх нотариатаар баталгаажуулсан орчуулгын хамт
- Одоо суралцаж буй сургуулийн тодорхойлолт, Англи эсвэл Хятад хэл дээрх нотариатаар баталгаажуулсан орчуулгын хамт.
- Recommendation letter буюу Тодорхойлолт (англи хэл дээр, 2 хүнээс авсан байх)
- Суралцах төлөвлөгөө/судалгааны санал (англи хэл дээр, хамгийн багадаа 500 үгтэй)
- Эрүүл мэндийн хуудсыг эмчийн тамга, гарын үсгээр баталгаажуулсан байх (https://drive.google.com/.../1gyMm1DW7noaCtdQ1YDT.../view... холбоосоор татаж авна уу)
- Англи хэл дээрх хөтөлбөрт элсэх бол IELTS эсвэл TOEFL-ийн онооны батламж (2 жилээс хэтрээгүй) хавсаргана. Хэрэв батламжгүй бол ЮНЕСКО-ийн хэлний мэдлэгийн гэрчилгээг (https://drive.google.com/.../1-b7bZpSi21FGFXyG8uM.../view... холбоосоор татан авна уу) англи хэлний сургалт, эсвэл англи хэлний багшаар гарын үсэг зуруулан, тамгалуулсан байх.
- Хятад хэл дээрх хөтөлбөрт элсэх бол HSK 3 буюу түүнээс дээш оноотой батламжийг хавсаргах
- Гэмт хэрэгт холбогдолгүй тодорхойлолт (англи хэл дээр)
- Сонгосон сургуулийн элсэлтийн гэрчилгээ, профессор багшийн судалгаа хийх урилга зэрэг бичиг баримт
- Дуу хөгжим, уран зургийн чиглэлээр суралцах суралцагчид өөрийн портфолио CD-г хавсаргах (уран зурагт: 2 хар зураг, 2 өнгөт /тосон/усан будаг/ зураг болон бусад)
- 18 нас хүрээгүй суралцагчид БНХАУ дахь асран хамгаалагчийн бичиг баримтыг хавсаргах
БНХАУ-ын ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ:
- Сургалтын төлбөрөөс чөлөөлнө
- Сар бүрийн стипенд: бакалаврын түвшинд 3000 юань, ахисан түвшинд 3500 юань
- Дотуур байрны төлбөр
- Эрүүд мэнд, амь насны даатгал
ЮНЕСКО-ийн ТЭТГЭЛЭГ:
- Нэг удаагийн ирж очих замын зардал
- Сар бүрийн стипенд 80 ам.доллар
- Ачааны зардал 200 ам.доллар
Аливаа гэр бүлийн гишүүнд ямар нэг тэтгэлэг ба дотуур байрны өрөө олгохгүй.
Визтэй холбоотой асуудлыг хүсэлт гаргагч бүрэн хариуцна.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Холбогдох мэргэжилтэн: Э.Урангаа
Утас: 7010-5652
И-мейл хаяг: e.urangaa@unesco.mn