Үүдэл эсийн судалгаа, генетикийн шинжилгээ, ген хувилах зэрэг амьдралын шинжлэх ухааны болон хиймэл оюун ухаан, их хэмжээний өгөгдөл зэрэг техник, технологийн дэвшилтийн нийгэм, соёл, хууль эрхзүйн болон ёсзүйн үр дагавруудыг нийтэд нь авч үзэх зорилгоор “био ёсзүй” хэмээх нэр томьёог шинээр гаргаж ирсэн байдаг.
ЮНЕСКO нь 1993 онд Био ёсзүйн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн ба энэхүү хөтөлбөр нь ЮНЕСКО-ийн шинжлэх ухаан, технологийн ёс зүйн хөтөлбөрт хамаарна. 1997 оны ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлаар био ёсзүйн салбар дахь цорын ганц олон улсын баримт бичиг болох “Хүний геном ба хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг баталсан бөгөөд уг баримт бичгийг 1998 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей дахин баталсан билээ.
Био ёсзүйн хөтөлбөр нь 36 бие даасан эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй “Олон улсын био ёс зүйн хороо” болон 36 гишүүн улсаас бүрдсэн “Засгийн газар хоорондын био ёсзүйн хороо” гэсэн хоёр зөвлөх хорооны нарийн бичгийн дарга нарын газрыг хариуцдаг бөгөөд хамтран зөвлөгөө, зөвлөмж, төслийн санал боловсруулан ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал болон удирдах зөвлөлд хүргүүлдэг.
Хөтөлбөр нь дараах 4 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнд:
ЮНЕСКО-ийн Засгийн газар хоорондын ёсзүйн хороо нь 1998 онд Олон улсын био ёсзүйн хорооны дүрмийн 11-р зүйлийн дагуу Олон улсын био ёсзүйн хорооноос гаргасан зөвлөмжүүдийг хянаж, санал дүгнэлт гарган Олон улсын био ёсзүйн хороо, ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал, Гүйцэтгэх зөвлөл, Ерөнхий бага хурал болон гишүүн улсуудад мэдээлэх зорилгоор байгуулагдсан. Засгийн газар хоорондын ёсзүйн хороо нь дараах чиг үүрэгтэй:
ЮНЕСКО улс орон бүрийн их, дээд сургуулийн багш нарын био ёсзүйн мэдлэг ойлголтыг хөтөлбөрөөр дамжуулан сайжруулахыг зорьдог. 2016 онд ЮНЕСКО, Монгол улсын Шинжлэх ухааны академитай хамтран “Био ёсзүйн багшийн сургалт” гарын авлага номыг орчуулсан.
ЮНЕСКО-ийн 2016-2017 оны Оролцооны хөтөлбөрт батлагдсан төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монголын үндэсний комисс, “Монголын биотехнологийн нийгэмлэг” ТББ-тай хамтран “Монгол дахь био ёсзүйн мэдлэг, мэдээллийг сайжруулах нь” сэдэвт бага хурлыг 2017 оны 5 дугаар сард зохион байгуулсан юм. Энэхүү хурлын зорилго нь төрийн байгууллагууд, шийдвэр гаргагчид, судлаачид био ёсзүйн талаар нэгдсэн ойлголттой болох, энэ чиглэлээр төрөөс баримтлах бодлого, эрх зүйн орчныг сайжруулахад чиглэгдсэн юм.
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь Шинжлэх ухааны академитай хамтран 2016, 2018 болон 2019 онуудад их, дээд, ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн шинжлэх ухааны багш нарын ёс зүйн боловсролын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, багшлах арга зүйг сайжруулах дөрвөн өдрийн сургалтыг тус тус зохион байгуулсан. Энэхүү сургалтыг олон улсын сургагч багш нар удирдан явуулдаг бөгөөд 100 гаруй багш био ёсзүйн чиглэлээр үндэсний хэмжээнд сургалт явуулах мэдлэг, ур чадварыг эзэмшээд байна.