Мэдээ

Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний салбар хуралдаан боллоо

БНХАУ-ын Ханжоу хотод 2025 оны 9 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын Дэлхийн 5 дугаар конгрессын хүрээнд өнөөдөр буюу 9 дүгээр сарын 23-ны өдөр Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний салбар хуралдаан болов.

 

Энэ жил Зүүн Азийн шим мандлын нөөц газруудын сүлжээ үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэхүү салбар хуралдаан нь тус сүлжээний гишүүн орнуудын ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандлын хөтөлбөрийн хүрээнд сүүлийн 30 жилд гаргасан ололт амжилтыг онцлон харуулсан чухал арга хэмжээ болж өнгөрөв.

 

Тус арга хэмжээнд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Чинүүхэй ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад сүүлийн 10 жилд хийгдсэн болон ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар танилцуулж, Хустайн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны дарга Ц.Дашпүрэв тус сүлжээний цаашдын үйл ажиллагаа, хамтын ажиллагааны талаарх хэлэлцүүлэгт оролцов. unescounescounesco



Дээш