ЮНЕСКО-гийн “Боловсролын шинэ санаа, санаачилгын лабораторийн ирээдүйн төлөв” (UNESCO Futures of Education IdeasLAB)-өөс боловсролын салбарын чиг хандлага, засаглал, олон ургалч үзэл, олон улсын хамтын ажиллагаанд гарсан сүүлийн үеийн өөрчлөлтүүд, хэтийн төлөвт хийсэн товч дүн шинжилгээ, судалгааг (think-piece) боловсруулж, дэлхийн боловсролын салбарын ирээдүйн зураглалыг тодорхойлоход хувь нэмрээ оруулахад судлаачид, бодлого боловсруулагчид, хувийн хэвшил, ТББ, иргэний нийгмийг урьж байна.
ЮНЕСКО-гийн редакцын багийн сонгон шалгаруулсан бичвэр, зохиогчдын мэдээлэлтэй хамт ЮНЕСКО-гийн цахим хуудас, нээлттэй хандалтын санд зохиогчийн эрхтэйгээр нийтлэгдэх юм.
Товч дүн шинжилгээ, судалгааг дараах үндсэн асуултын хүрээнд бэлтгэн хүргүүлнэ. Үүнд:
- Өнөө үеийн боловсролын чиг хандлага, юу өөрчлөгдөж, цаашид ямар замналаар явах төлөвтэй байна вэ? Сүүлийн хэдэн арван жилийн боловсролын хөгжлийг тодорхойлсон таамаглалууд цаг үеэ өнгөрөөж байгаа бол эдгээрийн оронд ямар таамаглал дэвшүүлж байна вэ?
- Ирээдүйн талаар олон улсад ямар таамаглалыг дэвшүүлж байна вэ? Алийг дэмжиж, алийг эсэргүүцэж байгаа вэ?
- Өөрчлөлтийн ямар шинэ хандлага, алсын хараа, замын зураглалууд бодит үр дүн авчрахаар харагдаж байна вэ?
- Хүчний тэнцвэрт байдал, динамик өөрчлөгдөхийн хэрээр боловсролын салбарын олон улсын хамтын ажиллагааг хэрхэн үр дүнтэй хөгжүүлэх вэ?
- Хэний дуу хоолой, туршлагыг нухацтайгаар сонсох хэрэгтэй вэ?
Товч дүн шинжилгээ, судалгааг хүргүүлэх удирдамж:
Үнэлгээний шалгуур:
- Сэдвийн хамаарал
- Агуулгын цар хүрээ, эх сурвалж, шинэлэг байдал, шүүмж
- Бичвэрийн чанар: дүрмийн алдаагүй, утга, найруулга зүйн логик дэс дараатай байх
- Оюуны өмчийн эрх зөрчигдсөн, арилжааны контент, бүтээгдэхүүний сурталчилсан агуулгатай байхыг хатуу хориглоно
- Бичвэр 1500 үгээс хэтрэхгүй байх (эх сурвалжийг тооцохгүй)
- Англи эсвэл франц хэлээр бичсэн байх зэрэг болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг futuresofeducation@unesco.org цахим хаягаар холбогдон авах боломжтой.