Монгол Улс нь 2023 онд ЮНЕСКО-ийн Геологийн шинжлэх ухаан, геопаркууд олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус хөтөлбөрийн анхдугаар чуулга уулзалт”-ыг 2018 онд Өмнөговь аймагт зохион байгуулсан. Үүнээс хойш тус комисс нь Монгол Улсад геопарк байгуулах зорилт тавин холбогдох байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан хэд хэдэн холбогдох баримт бичгүүдийг орчуулсан бөгөөд үүний нэг нь 2023 онд орчуулан түгээсэн “ЮНЕСКО-ийн дэлхийн геопаркуудын сүлжээнд нэгдэхээр төлөвлөж буй газруудад бие даан үнэлгээ хийхэд зориулсан маягт” юм. Энэхүү маягт нь ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркуудын үйл ажиллагааны удирдамжид Дэлхийн геопаркуудын сүлжээнд нэр дэвшүүлэхэд шаардлагатай шалгуур үзүүлэлтүүдэд үндэслэн боловсруулагдсан бөгөөд геопарк байгуулахаар төлөвлөж буй газруудад маш хэрэгтэй баримт бичиг юм.