Мэдээ

“Дэлхий иргэний боловсрол” цахим сургалтад хамрагдахыг урьж байна

ЮНЕСКО-ийн Олон улсын ойлголцлын Ази, Номхон далайн боловсролын төв (APCEIU) нь Дэлхий иргэний боловсрол (ДИБ) олгох чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд “Залуусын дуу хоолой: Дэлхийн иргэний боловсролоор дамжуулан боловсролыг хувирган өөрчлөх нь” сэдвийн хүрээнд ээлжит цахим сургалтаа зарлаад байна.

Энэхүү сургалтаар ДИБ, тогтвортой хөгжлийн боловсролын талаар олон улсын судлаач, шинжээчид цахим сургалт орохын зэрэгцээ багаар ажиллах, хэлэлцүүлэг өрнүүлэх, туршлага судлах зэрэг олон талт үйл ажиллагаанууд зохион байгуулагдана. Өөрсдийн сургалтын хөтөлбөр эсвэл албан бус орчны боловсролын хөтөлбөртөө дэлхийн иргэншлийг сурталчлахыг хүсэж буй бүх хүмүүст энэхүү сургалт нээлттэй байх болно.

Сургалтад идэвхтэй, амжилттай оролцсон оролцогчид тэтгэлэг болон менторийн зөвлөгөө авах боломж олгох юм.

Сургалтын бүртгэл болон дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

unesco

 



Дээш