Мэдээ

Хэвлэл Мэдээлэл, Мэдээллийн Суурь Боловсролын Үндэсний Оролцогч Талуудын V Форум Зохион байгуулагдлаа

Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын /ХММСБ/ Дэлхийн 7 хоног жил бүрийн 10 дугаар сарын сүүлийн долоо хоногт тохиодог билээ. Энэ жил ЮНЕСКО-оос онцолсон “Цахим орчин ба ХММСБ: Хамтран хэлэлцэх асуудлууд” үндсэн сэдэв дор нэгдэн, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Хэвлэлийн хүрээлэн, ХММСБ-ын үндэсний сүлжээ нь Үндэсний оролцогч талуудын V форумыг 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр зохион байгууллаа.

unescounesco

Форумыг нээж, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Проф. Шахбаз Хан болон Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах тус тус нээлтийн үг хэлж, хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж буй энэхүү цахим эрин үед ХММСБ-той иргэн байх ач холбогдлыг онцлов.

unescounesco

Тус форумд төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн, олон улсын байгууллагууд болон хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй төлөөлөгч оролцон, ХММСБ-ын ач холбогдол, хиймэл оюун ухаан, жендэр, хүний эрхийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл солилцов.

Зураг: Цахим хөгжил, харилцаа холбооны яам



Дээш