БОЛОВСРОЛ

ЮНЕСКО-ийн тэнхимүүд болон их дээд сургуулиудын хамтын ажиллагааны сүлжээ (UNITWIN)

unesco

Монгол Улсад ЮНЕСКО-ийн Тэнхимүүдийн болон их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны сүлжээний 3 гишүүн үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  • 2007 оноос ЮНЕСКО-ийн Газрын доорх усны тогтвортой менежментийн тэнхим. Тус тэнхимийн эрхлэгчээр Монгол Улсын зөвлөх инженер, доктор (Ph.D) Л.Жанчивдорж, Япон Улсын Цукуба Их Сургуулийн профессор Танака Тадаши нар ажиллаж байгаад хожим нь тус сургуулийн профессор Маки Цүжимура нар 2020 он хүртэл ажилласан байна.
  • ШУА-ийн ГГХ-ийн дэргэд ЮНЕСКО-гийн Зүүн Төв Азийн Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлтийг хариуцсан Тэнхим. Тэнхимийн эрхлэгчээр Доктор, Профессор, Михаэль Вальтер ажиллаж байна.

Тус хөтөлбөр нь:

  • Тухайн орны эрх бүхий байгууллагууд болон ЮНЕСКО-д хүлээн зөвшөөрөгдсөн их, дээд сургууль, дээд боловсролын байгууллагууд,
  • Дээд боловсролын судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд,
  • Эрдэм шинжилгээний байгууллагууд,
  • Их, дээд сургуулиудын болон академик холбоод,
  • ЮНЕСКО-той хамтын ажиллагаатай болон хамтын ажиллагаа хөгжүүлэхээр төлөвлөж буй үндэсний, бүс нутгийн, олон улсын түвшний дээд боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн байгууллагуудад нээлттэй байдаг.

Дээрх дээд боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ЮНЕСКО-ийн Тэнхимүүд болон их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны сүлжээнд хамрагдах өргөдөл гаргах боломжтой.

Дэлгэрэнгүйг: https://www.unesco.org/en/unitwin холбоосоор хүлээн авна уу.



Дээш