Бичиг үсгийн олон улсын шагналыг 1967 оноос хойш жил бүр олгож байна. Энэхүү шагнал нь БНСУ-аас ивээн тэтгэдэг Сэжонг хааны болон БНХАУ-аас ивээн тэтгэдэг Күнзийн нэрэмжит бичиг үсгийн шагналаас бүрддэг. Улс орон бүр Сэжонг хааны нэрэмжит бичиг үсгийн олон улсын шагналд хоёр хүртэл, Күнзийн нэрэмжит бичиг үсгийн олон улсын шагналд гурав хүртэлх хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагыг нэр дэвшүүлэх боломжтой.
Бичиг үсгийн шагналыг жил бүр 5 хүртэлх хувь хүн, байгууллагад олгодог бөгөөд 20,000 ам.долларын мөнгөн урамшуулал дагалддаг.