Ном хэвлэл, орчуулсан бүтээлүүд

“Хурал болон арга хэмжээг байгаль орчинд ээлтэй байдлаар зохион байгуулах нь” зөвлөмж

Дэлхийн хуванцар хог хаягдлын 91% нь дахин боловсруулагдахгүйгээр хаягддаг байна. Хуванцрын үйлдвэрлэл болон хуванцар хог хаягдлыг шатааснаас үүдэн жил бүр 400 сая орчим тонн нүүрс хүчлийн хий ялгардаг байна. Энэ нь дэлхийн дулаарал, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн гол эх үүсвэрүүдийн нэг болж байна. Цаашлаад, хуванцар нь далайн болон хуурай газрын амьтан, ургамлын амьдралд болон хүний эрүүл мэндэд ихээхэн аюул заналыг учруулж байна. Иймд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, экологийн ул мөрийг бууруулах, экосистемийг хамгаалах, цаашлаад ТХЗ-уудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор “Хурал болон арга хэмжээг байгаль орчинд ээлтэй байдлаар зохион байгуулах нь” зөвлөмжийг боловсруулан түгээсэн бөгөөд энэхүү зөвлөмжийг Монгол Улсын ТХНГ-уудад хэрэгжүүлж эхлээд байна.


Унших



Дээш