ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, ЮНЕСКО-ийн Олон улсын боловсролын товчоо (IBE) хамтран 2024 оны 1 дүгээр сарын 8-12-ны өдрүүдэд сургалтын хөтөлбөрийн бодлогын бичиг баримт боловсруулах чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.
Эхний өдөр ЮНЕСКО-ийн Олон улсын боловсролын товчооны ахлах шинжээч Алама Амапола болон ЮНЕСКО-ийн Сургалтын хөтөлбөрийн тэнхимийн (UNESCO Chair) эрхлэгч Патрик Чарланд нар ТХЗ-4, боловсролын систем, олон улсын сургалтын хөтөлбөрийн сайн туршлага болон асуудал бэрхшээлийн талаар танилцуулах илтгэлүүдийг тавьлаа. Түүнчлэн оролцогчид багаар ажиллан Монгол Улсын боловсролын системийн талаарх үнэлэлт, дүгнэлтийг хийж, хэлэлцүүлэг өрнүүлж, эхний өдрийн сургалт амжилттай өндөрлөлөө.