Холбоо барих


"Монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга – Битүү амьсгаа"

Бүртгэгдсэн өвүүд 2014/10-14 ・ 3663

"Монгол Лимбэчдийн Уртын Дуу Тоглох Уламжлалт Арга – Битүү Амьсгаа" - хосгүй ховор эл арга барилыг 2011 онд ЮНЕСКО-гийн  “Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэсэн.

Монгол лимбэний битүү амьсгаа нь монгол уртын дууны ая эгшиглэгээний онцлогт бүрэн зохицсон бөгөөд ялангуяа уртын дууг эхнээс эцсийг хүртэл огт таслахгүйгээр уран гоё аялгуутай, урт сунагар эгшиглүүлэхэд нэн тохиромжтой арга барил юм. Уртын дууг дангаар болон уртын дуучтай ая хамсран тоглодог гол хөгжмийн зэмсэг нь лимбэ, морин хуур хоёр юм. Лимбэчин уртын дууг тоглохдоо заавал битүү амьсгаагаар хөгжимддөг уламжлалтай. Уртын дууны нэг түрлэг (бадаг) нь ойролцоогоор 4-5 минут үргэлжилдэг. Нэг уртын дуу 3-5, түүнээс ч олон түрлэгтэй байдаг бөгөөд энэ нь нэг удаа хөгжимдөхөд дор хаяж 12-25 минут тасралтгүй үргэлжлүүлэн тоглоно гэсэн үг юм. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд