Холбоо барих


Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор

Бүртгэгдсэн өвүүд 2014/10-14 ・ 5768

"Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор"-ыг 2011 онд Дэлхийн өвийн Жагсаалтад coёлын ангиллаар бүртгэсэн.

Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор 12000 жилийн тэртээгээс хүн төрөлхтний соёлын хөгжлийг харуулсан олон хадны зураг, булшны хөшөө байдаг гурван газраас (Цагаан салаа/Бага Ойгор, Цагаан голын эх, Арал толгой) бүрддэг. Хамгийн эртний сүг зургууд нь (11,000 - 6,000 МЭӨ) том ан гөрөөс агнадаг хөндий ба шигүүн ой модыг дүрсэлсэн байдаг. Хожмын үеийн зургууд нь мал маллаж амьдрах хэв маяг зонхилж эхэлж буйг харуулсан бол Хүннү (МЭӨ I зуун), Түргийн үеийн (МЭ VII, VIII зуун) зургуудад мориноос хамраалтай нүүдэлчин амьдралын хэв маягт шилжиж буйг дүрсэлжээ. Хожмын үеийн зургууд нь мал маллаж амьдрах хэв маяг зонхилж эхэлж буйг харуулсан бол Хүннү (МЭӨ I зуун), Түргийн үеийн (МЭ VII, VIII зуун) зургуудад мориноос хамраалтай нүүдэлчин амьдралын хэв маягт шилжиж буйг дүрсэлжээ. Хадны сүг зургууд нь эрт дээр үеэс Төв болон Хойд Азид  оршин амьдарч байсан олон үндэстэн, ястныг судлахад үнэтэй хувь нэмэр оруулдаг.

 

 

 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд