Холбоо барих


Нарийн бичгийн дарга нарын газар

ЮНЕСКО-гийн тухай 2014/10-10 ・ 2255

Нарийн бичгийн дарга нарын газарт Ерөнхий захирал болон түүний томилсон ажилтнууд байрладаг. Ерөнхий захирал гүйцэтгэх, хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэрбээр Ерөнхий Бага хурал, Гүйцэтгэх Зөвлөлийн шийдвэрүүдийг хэрэгжүүлэх санал боловсруулж, хоёр жилийн хөтөлбөр, төсвийн төслийг бэлтгэдэг. Нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнууд батлагдсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. 2009 оны байдлаар ЮНЕСКО-д 170 гаруй орноос гаралтай 2000 гаруй мэргэжилтэн ажиллаж байв. Сүүлийн жилүүдэд ЮНЕСКО төвлөрлийг хязгаарлах бодлого явуулснаар боловсон хүчнийхээ 700 гаруйг дэлхийн өнцөг булан бүрт байрласан 65 бүсийн төв, төлөөлөгчийн газартаа ажиллуулж байна.

1946 оноос хойших ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлууд:

  • Жулиан Хакслей ( Их Британи)               1946-1948
  • Жэйм Торрес Бодет ( Мексик )                1948-1952
  • Жон В. Тэйлор ( АНУ )                               1952-1953
  • Люттер Эванс ( АНУ )                              1953-1958
  • Витторино Веронезе ( Итали )               1958-1961
  • Рене Мае ( Франц )                                     1961-1974
  • Амаду Махтар М’Боу ( Сенегал )              1974-1987
  • Федерико Майор ( Испани )                        1987-1999
  • Коичиро Мацуура ( Япон )                           1999-2009
  • Ирина Бокова (Болгар)                                2009 оноос

ЮНЕСКО-гийн Ерөнхий Бага Хурлын ээлжит 35 дугаар чуулганаар ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлаар хатагтай  Ирина Бокова сонгогдохдоо “Ноён Койчиро Мацуурагийн эхлүүлсэн ЮНЕСКО-гийн хүрээний шинэчлэлийг үргэлжлүүлж, 21 дүгээр зууны шинэ хүмүүнлэгийг (new humanism) бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлнэ” гэж тэмдэглэсэн юм.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл



2017 оны 2 дүгээр сарын 3 ны өдөр



2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр




















2016 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр








Тэмдэглэлт өдрүүд