Холбоо барих


Соёлын илэрхийллийн олон төрлийг дэмжих нь

Соёл 2014/10-05 ・ 3115

Соёлын илэрхийллүүд нь соёлын болон бүтээлч үйлдвэрлэлүүдэд суурилсан, хөгжлийн хувилбарын нэгэн тулгуур болон дэлхийд хурдтай өргөжин хөгжиж буй үйлдвэрлэлийн нэг бөгөөд хүмүүн төрөлхтний бүтээлч, сэргээгдэх эх үүсвэр болж байна.  Эдгээр үйлдвэрлэлийн чадавхи ЮНЕСКО-гийн 2005 оны "Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай" Конвенцид агуулагдаж байгаа бөгөөд энэхүү олон улсын гэрээгээр уран бүтээлчид, соёл урлагийн мэргэжилтнүүд, уран сайханчид, иргэдийн бүтээх, үйлдвэрлэх, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг баталгаажуулж, соёлын олон төрлийн бүтээл туурвил, үйлчилгээ, арга хэмжээнүүдээс ташаал авах бололцоог нээн өгдөг. Гэрээ нь бүтээлч чанарыг эрчимжүүлэх, соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийг цаг алдалгүй хөгжүүлэх явдлыг дэмжиж байгаагаас гадна иргэдийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэгш оролцоог хангах, орон нутгийн үйлдвэрлэл, зах зээлийг хөгжүүлэх, улмаар дэлхийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэх/солилцоо хийх боломж арга замыг нээж өгч байгаа юм. 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл







2017 оны 9 дүгээр сарын 26

























Тэмдэглэлт өдрүүд