Холбоо барих


МХХТ-ИЙН ЦОГЦ ЧАДАМЖИЙН СТАНДАРТЫГ БАГШИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРТ ТУСГАХ АСУУДЛААРХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР ЭХЛЭВ

Мэдээ мэдээлэл 2019/04-08 ・ 94

ЮНЕСКО-ийн Бангкок дахь төлөөлөгчийн газар нь 2018 оноос хойш багшийн ерөнхий чадамжийн стандартын нэгэн хэсэг болох багшийн МХХТ-ийн чадамжийн стандартыг боловсруулахад Монгол улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлж байна. Багшийн МХХТ-ийн цогц чадамжийн стандартын төслийг боловсруулж, үндэсний хэмжээнд баталгаажуулах зорилгоор анхны үндэсний сургалтыг 2018 оны 8-р сард зохион байгуулж, дараагаар нь үндэсний зөвлөлдөх уулзалтыг 2018 оны 11 дүгээр сард зохион байгуулсан. Үндэсний хоёр дахь сургалтыг ЮНЕСКО-ийн Бангкок дахь төлөөлөгчийн газар болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь 2019 оны 4 дүгээр сарын 8-11-ний өдрүүдэд хамтран зохион байгуулж байна. Үндэсний семинарыг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нээж үг хэлэв. Энэхүү дөрвөн өдрийн үндэсний семинар нь холбогдох талуудын багшийн МХХТ-ийн цогц чадамжийн үндэсний стандартын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, уг стандарт болон одоо хэрэглэгдэж буй багш бэлтгэх сургалтын хөтөлбөр хоорондын зөрүүг тодорхойлсны үндсэн дээр сургалтын хөтөлбөрийг шинэчлэхэд чухал ач холбогдолтой юм. Семинарт боловсролын үндэсний байгууллагууд, их, дээд сургуулиуд, бага, дунд, ерөнхий боловсролын сургуулиуд, холбогдох холбоод, төрийн бус байгууллагуудын 40 гаруй төлөөлөл оролцож байна.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл

2019 оны 4 дүгээр сарын 23































Тэмдэглэлт өдрүүд