Холбоо барих


“МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛИЙН АСУУДЛУУД” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН

Мэдээ мэдээлэл 2019/04-05 ・ 67

Монгол улсад 2018 онд зохион байгуулагдсан “Тогтвортой хөгжлийн зорилго 4 – Боловсрол 2030” сэдэвт үндэсний зөвлөгөөнөөр тэргүүлэх чиглэл, зорилт, үзүүлэлт, бодлого, үйл ажиллагааг авч хэлэлцсэн бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилго 4 – Боловсрол 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах Үндэсний зохицуулалтын механизмыг бий болгосон. Боловсролын асуудал эрхэлсэн оролцогч талууд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг шинэчлэх, чанартай, чадварлаг ажиллах хүчийг бэлтгэхэд анхаарал хандуулан хувь нэмрээ оруулах хэрэгцээ шаардлага байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүсэлтээр ЮНЕСКО-ийн зүгээс Монгол улсын Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын бодлогын дүн шинжилгээ хийж буй цаг дор 4 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний чуулган нь бодлогын чухал уулзалт юм. 
Чуулганы зорилго нь МБС-ын бодлого, зохицуулалтын хүрээнд тулгамдаж буй сорилт, зөрүүтэй байдал, нийцэл, стратеги, төлөвлөгөө, олон улсын тэргүүлэх чиглэл зэргийг хянан үзэж, хэлэлцэх; Монгол улсын МБС-ын салбарын нөхцөл байдлыг хэлэлцэх; ЮНЕСКО-ийн ТМБС-ын Стратеги 2015 – ТМБС-ын шинэчилсэн зөвлөмж зэрэг баримт бичгийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилт 4.3, 4.4-ийг Монгол улсын МБС-ын салбарт уялдуулан нутагшуулах; ЮНЕВОК-ын сүлжээгээр дамжуулан МБСБ-ын хувьсал өөрчлөлтийн туршлагад суурилсан МБС-ын салбарт бие биенээсээ суралцах үйл явцыг дэмжих; Монгол улсын эдийн засгийн хөгжилд гол нөлөө үзүүлж буй хувийн хэвшлийн байгууллагууд болон МБСБ хоорондын яриа, хэлэлцээг дэмжих зэрэгт оршино.
Уг чуулганд ЮНЕСКО-ийн Парис дахь төвийн ТМБС-ын асуудал эрхэлсэн газар, хэлтэс, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Ханнс-Зайделийн сан, ЮНЕСКО-ЮНЕВОК Олон улсын төв, ЖАЙКА, Австрали улсаас Монгол улсад суугаа ЭСЯ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, МБСБ, хувийн хэвшил, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Европын холбоо, олон улсын хөгжлийн түнш байгууллагууд, их сургуулиуд, МБС-ын сургалтын байгууллагууд, мэргэжилтнүүд, төгсөгчид, багш, профессор, бодлого боловсруулагчид, хувийн хэвшил, сургалтын хөтөлбөрийн экспертүүд, хөдөлмөрийн зах зээлийн мэргэжилтнүүд, ур чадварын сургалтын байгууллагууд оролцож байна.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл

2019 оны 4 дүгээр сарын 23































Тэмдэглэлт өдрүүд