Холбоо барих


ЗАЛУУ ИРГЭДИЙН ЭНТРЕПРЕНЁРШИП УРАЛДААН 2019 ЗАРЛАГДЛАА

Мэдээ мэдээлэл 2019/04-02 ・ 71

Залуу иргэдийн энтрепренёршип уралдаан нь ЮНЕСКО-ийн Тогтвортой хөгжлийн боловсрол дахь Даян дэлхийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Энэхүү уралдаан нь залуучуудын шинэ санаачилгыг ашиглан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилго бүхий даян дэлхийн хөтөлбөр юм. Түүнчлэн, энэхүү уралдаан нь залуучуудын дунд хувиараа бизнес эрхлэх соёлыг дэлгэрүүлж, залуучуудын ажилгүйдлийг багасгахад хувь нэмэр оруулахыг зорьж байна.

Уралдаанд 15-35 насны залуу бизнес эрхлэгчдийг оролцож Тогтвортой хөгжлийн 17 зорилтуудын нэг ба түүнээс дээш зорилтыг хэрэгжүүлж, нийгэмд эерэгээр нөлөөлөх шинэлэг санаачилга, төслийн саналыг ирүүлэхийг урьж байна.

Залуу иргэдийн энтрепренёршип уралдаан нь “Шилдэг санаа” болон “Шилдэг төсөл” ангилалд явагдах бөгөөд ангилал тус бүрт тэргүүн, дэд, гутгаар болон “Хүмүүсийн сонголт” байрыг шалгаруулна.

Уралдаанд материал хүлээн авах эцсийн хугацаа 2019 оны 6 дугаар сарын 31-ний өдөр болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу: 
http://www.entrepreneurship-campus.org


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл

2019 оны 4 дүгээр сарын 23































Тэмдэглэлт өдрүүд