Холбоо барих


ОЛОН УЛСЫН НАУРЫЗЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЭЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2019/03-21 ・ 105
Наурыз бол дэлхий дахинд сая сая хүмүүсийн тэмдэглэдэг шинэ жилийн баяр юм. Энэ нь "шинэ өдөр" хэмээх утгатай, хаврын эхний энэ өдөр бөгөөд шинэ эхлэл, итгэл найдварыг бэлгэддэг.
Ази, Кавказын олон оронд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт жил бүрийн энэ өдөр хувцасхунар, бүжиг наадам, хоол хүнс, яруу найраг, хөгжим, спорт, гар урлал зэрэг хүн төрөлхтний бүтээлч сэтгэлгээний баялаг байдлаас таашаал авч баярладаг. Ихэнх уламжлалууд хүрээлэн буй орчинд хүндэтгэлтэй хандаж, байгаль дэлхийг дахин сэргээхийг хөхиүлэн дэмждэг.
Эдгээр уламжлалт зан үйл нь тогтвортой хөгжлийн хөдөлгөгч хүч, бүтээлч сэтгэлгээ, мэдлэгийн охь ундарга болохын хувьд соёлын өвийн хүчийг сэргээн ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн. Соёл нь манай дэлхийн өөрчлөлтийн хүчний аюулд автах үед ЮНЕСКО нь зөвхөн хөшөө дурсгал, эд зүйлс, газар нутгийг хадгалан хамгаалаад зогсохгүй, тэдгээрээс илүү эмзэг бөгөөд гагцхүү дурсамжид тулгуурлан үеэс үед өвлөн уламжлагдах үнэ цэн бүхий зан заншил, итгэл үнэмшил, мэдлэг болон уламжлалыг хадгалан хамгаалдаг. 
Наурызын олон улсын өдөр нь бид бүгдэд энэхүү баяр ёслолын үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, энх тайван, эв зохицлын сургаалийг урагшлуулахад боломж олгож байна. Соёлын олон төрлийг хүндэтгэдэг хүртээмжтэй нийгмийн байгууламжийг хөхиүлэн дэмжсэнээр бид бүгдээрээ аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж чадна.
Энэхүү Наурызын баярын өдрийг тохиолдуулан эв нэгдэл, бүтээлч байдал, энх амгалан ертөнцийг бий болгох амлалтаа түгээцгэе.
Та бүхэнд Наурызын баярын мэндийг хүргэе!
 

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл

2019 оны 4 дүгээр сарын 23































Тэмдэглэлт өдрүүд