Холбоо барих


ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРГИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЕЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2019/03-21 ・ 122

Яруу найраг, түүний бүх төрөл нь харилцан яриа, найрсаг харилцааны чухал хэрэгсэл билээ. Бусдад хаалгыг нээж өгдөг энэхүү дотно илэрхийлэл нь хүний бүхий л ахиц дэвшлийг дэмжиж, соёлыг нэгтгэх харилцан яриаг баяжуулдаг.
Өнөөдөр, Дэлхийн яруу найргийн өдрийн 20 жилийн ойгоор ЮНЕСКО нь уугуул яруу найргийг онцолж, шударга бус байдлын эсрэг зогсон эв нэгдлийн төлөө соёлыг нэгтгэдэг яруу найргийн онцгой бөгөөд хүчирхэг үүргийг тэмдэглэж байна. 
Канадын Ниписин анхдагч үндэсний гишүүн Уэйн Кэоны “Сар луу улих” зохиол нь давамгайлах соёл нь уугуул соёлд хэрхэн сөрөг ханддаг талаар хийсэн тайлбар юм. Энэ нь гадны хүмүүсийн сэтгэгдэл, алдаа дутагдал, зохиогчийн өөрийнх нь нэр хүндийн талаар төөрөгдөлд орсны улмаас уугуул оршин суугчдын алдагдсан байдлын тухай өгүүлдэг.
Яруу найраг нь ховордож буй хэл, хэл шинжлэл, соёлын олон янз байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой. Уугуул иргэдийг өөрсдийн соёл, мэдлэг, эрхийг хадгалан хамгаалахын тулд олон улсын хамтын нийгэмлэгийн үүрэг амлалтыг бататгах зорилгоор 2019 оныг ЮНЕСКО-ийн удирдлага дор Олон улсын уугуул хэлний жил болгосон.
Энэ тодорхойлолт нь уугуул иргэд, тэдгээрийн хэл соёл, ялангуяа уур амьсгалын өөрчлөлт, үйлдвэрлэлийн хөгжилд аюул тулгарч буй энэ цагт бий болсон юм.
Амьд уламжлалыг хадгалан хамгаалахад хувь нэмрээ оруулж ЮНЕСКО нь Филиппиний Худхуд шүлэг, Венесуэлийн Мапоёо аман уламжлал, Перугийн Ешува, Харакмбут залбирал болон Угандагийн Күүгерэ аман уламжлал зэргийг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэсэн байдаг.
Яруу найргийн хэлбэр бүр өвөрмөц бөгөөд бүгд хүн төрөлхтний туршлагын нийтлэг мөн чанар, цаг хугацааны хил хязгаарыг даван гарах бүтээлч сэтгэлгээг тусган харуулж, хүн төрөлхтөн бол нэгэн гэр бүл гэдгийн нэгэн тод баталгааг илэрхийлдэг. Гагцхүү энэ нь яруу найргийн хүч чадал мөн билээ.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл

2019 оны 4 дүгээр сарын 23































Тэмдэглэлт өдрүүд