Холбоо барих


ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН 16 ДАХЬ ЗОРИЛГЫН 16.10.2 ЗОРИЛТЫГ ҮНДЭСНИЙ САЙН ДУРЫН ТАЙЛАНД ТУСГАХ АСУУДЛААРХ ОЛОН ТАЛЫН ОРОЛЦОО БҮХИЙ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Мэдээ мэдээлэл 2019/03-19 ・ 100

ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос Тогтвортой хөгжлийн 16 дахь зорилгын 16.10.2 зорилтыг Үндэсний сайн дурын тайлан илтгэлд тусгах асуудлаар олон талт зөвлөлдөх уулзалтыг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав. Тус зөвлөлдөх уулзалтад ХЗДХЯ, ГХЯ, БСШУСЯ, ЗГХЭГ, АЕГ, ЦЕГ, УЕПГ, ҮНС, ХЭҮК, АТГ, ҮСХ, Харилцаа холбооны зохицуулах хороо, ХХМТГ зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөгчид оролцов. Уулзалтын зорилго нь Үндэсний сайн дурын тайланд тусгах ТХЗ-ын 16.10.2-ын шалгуур үзүүлэлтийн хэрэгцээ, шаардлагын талаар мэдээлэл өгөх, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, мөн хамтын хүчин чармайлтыг эрчимжүүлэх талбар бий болгох, цаашид ажлын хэсэг байгуулж ажиллах гэх мэт үндэсний механизмаар дамжуулан нутагшуулахад оршив.

Зөвлөлдөх уулзалтыг нээн ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нар үг хэлсэн юм. Мөн НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн А.Цэцэгмаа, ЮНЕСКО-ийн Мэдээлэл, харилцаа холбооны олон улсын хөгжлийн хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны дарга, Глоб Интернешнл ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, Глоб Интернешнл ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Аюуш нар зочин илтгэгчээр оролцов.

Уулзалтын дараагаар ТХЗ-ын 16.10.2-ын шалгуур үзүүлэлттэй холбоотой ахиц дэвшлийг үнэлэх, тайлагнах зорилгоор мониторинг, үнэлгээний тогтолцоог бий болгох чиглэлд сургалт явуулахад ЮНЕСКО-оос дэмжлэг туслалцаа үзүүлэх юм.

 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл

2019 оны 4 дүгээр сарын 23































Тэмдэглэлт өдрүүд