Холбоо барих


"ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СУУРЬ БОЛОВСРОЛ" ҮНДЭСНИЙ ФОРУМЫГ МОНГОЛД АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАВ

Мэдээ мэдээлэл 2019/02-27 ・ 91

Хэвлэлийн Хүрээлэнгээс ЮНЕСКО, Шведийн Олон Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагааны Агентлаг болон ХБНГУ-ын Дойче Велле Академийн дэмжлэгтэйгээр Монголд анх удаа "Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол" үндэсний форумыг 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулав. 
Форумыг нээн ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, БСШУСЯ-ны ТНБД Б.Баярсайхан, Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, ХБНГУ-ын Дойче Велле Академийн Монголыг хариуцсан төслийн менежер Патрик Беннинг нар үг хэлэв. 
Форумд хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг хөгжүүлэхэд үүрэг, оролцоо бүхий төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, багш, эрдэмтэн судлаач, сэтгүүлчид оролцож, иргэдийн оролцоог дэмжихэд мэдээллийн боловсролын үүрэг, албан ба албан бус боловсролд хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг хэрхэн олгож байгаа тухай, нийгмийн мэдээллийн сүлжээнд үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэхийн хязгаар, цахим аюулгүй байдал, сэтгүүл зүй ба цахим хэрэглэгч зэрэг сэдвүүдийг онцлон хэлэлцэв. 
Форумын үеэр хэлэлцсэн асуудал, санал зөвлөмжид тулгуурлан Хэвлэлийн Хүрээлэнгээс Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг хөгжүүлэх бодлогын зөвлөмж боловсруулж холбогдох байгууллагуудад хүргүүлэх аж.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл






























2018 оны 9 дүгээр сарын 25


Тэмдэглэлт өдрүүд