Холбоо барих


ЭХ ХЭЛНИЙ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН ЭССЕ, ЗОХИОН БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ

Мэдээ мэдээлэл 2019/02-25 ・ 78

Эх хэлний олон улсын өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан эссе, зохион бичлэгийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө.

Уралдааны дунд ангийн түвшинд тэргүүн байранд шалгарсан нийслэлийн 2-р сургуулийн 9-р ангийн сурагч М.Цолмон, дэд байранд шалгарсан Монгени цогцолбор сургуулийн 8-р ангийн сурагч М.Цэлмүүн, гутгаар байранд шалгарсан 45-р сургуулийн 9-р ангийн сурагч М.Оюундарь нарт ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Монгол улсад судалгааны ажил хийж буй Энэтхэг улсын Делигийн их сургуулийн Санскрит хэлний тэнхимийн профессор Рамкишор Махуля нар өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулав.

Энэхүү уралдааны бага болон ахлах ангийн түвшний шагналт байруудад Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2-р сургууль, Увс аймгийн Улаангом сумын 1-р сургууль болон Өвөрхангай аймгийн Хужиртын 1-р сургуулийн сурагчид шалгарлаа.

Өөрсдийн эссе, зохион бичлэгээрээ дамжуулан эх хэлээ хайрлан хамгаалж, энх тайван, тогтвортой хөгжил болон хэл, соёлын олон төрөл зүйлийг хөхиүлэн дэмжихэд хувь нэмрээ оруулан уралдаанд идэвхтэй оролцсон бүх сурагчдадаа талархал илэрхийлж сурлагын өндөр амжилт хүсье.

#MyLanguageMatters


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл






























2018 оны 9 дүгээр сарын 25


Тэмдэглэлт өдрүүд