Холбоо барих


ДЭЛХИЙН РАДИОГИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЭЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2019/02-13 ・ 102

“Харилцан яриа, хүлцэл тэвчил, энх тайван”
Энэ жилийн Дэлхийн радиогийн өдрөөр бид мэдлэгийн хүрээгээ тэлж, илүү эе эвтэй нийгмийг бий болгохын төлөө радиогийн онцгой бөгөөд өргөн цар хүрээтэй хүчин чадлыг тэмдэглэж байна. Өнөөдөр “Харилцан яриа, хүлцэл тэвчил, энх тайван” сэдвийн дор олон улсын томоохон сүлжээнээс авахуулаад хүйн өргөн нэвтрүүлгийн радио станцууд нь олон нийтийн хэлэлцүүлгийг өрнүүлж, иргэний оролцоо болон харилцан ойлголцлыг нэмэгдүүлдэг радиогийн ач холбогдлыг эргэн нэг санаж байгаа юм. 
Зуу гаруй жилийн өмнө үүссэн цагаасаа хойш радио нь хүмүүсийн гэр, тосгон, их сургууль, эмнэлэг, ажлын байранд шинэ харилцан яриа, санааг авчирсаар ирсэн. Өнөөдрийг хүртэл цахим орчинд давамгайлдаг сөрөг хандлагыг агаарын долгионы харилцан яриа “эмчилж” байдаг тул ЮНЕСКО нь радио станцуудын тоог болон олон төрлийг сайжруулахаар дэлхийн хаа сайгүй ажиллаж байна. 
Радио нь хамгийн реактив, олныг хамарсан хэвлэл мэдээллийн нэг бөгөөд 21 дүгээр зууныг даган хувьсаж цаг үеийн чухал сэдэв, ялангуяа амьдралын нөхцөл бололцоо тааруу хүмүүсийн талаарх хэлэлцүүлэгт оролцох шинэ боломжуудыг үргэлж олгож байдаг. 
Жишээлбэл, хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд нь хэвлэл мэдээллийн хүртээмж хамгийн багатайд тооцогддог бүлгийн төлөөлөл юм. Бичиг үсэгт тайлагдаагүй эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдийнхээс хоёр дахин их байдаг тул радио бол тэдний хувьд өөрсдийгөө илэрхийлж, мэдээлэл олж авах амьдралын чухал шугам нь юм. ЮНЕСКО-оос Сахар орчмын Африкийн орнуудын радио станцуудад дэмжлэг үзүүлж албадан гэрлэлт, охидын боловсрол, хүүхэд хамгаалал зэрэг ихэнх тохиолдолд хайхрамжгүй орхидог сэдвүүдээр олон нийтийн хэлэлцүүлэгт оролцох боломжийг эмэгтэйчүүдэд олгодог.
Урьд өмнө зөрчилдөөнтэй байсан бүс нутгуудад радио нь айдсыг сарниулж өстөн дайснуудын нүүр царайг ил болгодог. Тухайлбал, баруун хойд Колумбын хүйн радионууд ЮНЕСКО-ийн дэмжлэгтэйгээр ажилладаг бөгөөд бохирдсон усан замуудыг цэвэрлэхэд гар бие оролцох гэх мэт “халагдсан цэргүүдийн” сайн үйлсийг онцолж хуучин шархыг эдгээдэг байна. 
Уугуул хэлний олон улсын жилийг тэмдэглэх үүргийг ЮНЕСКО нь энэ жил хүлээсний хувьд агаарын долгионоор төрөлх хэл дээрээ өөрийгөө илэрхийлэх эрх, хэл шинжлэлийн олон төрөл бол чухал сэдэв болж байна.
Кенийн ядуу буурай хүмүүсээс авахуулаад Монголын угсаатны цөөнх, Мексикийн уугуул иргэд гээд дэлхий даяарх олон янзын хүмүүсийг хамарснаар бидний нийгэм илүү уян зөөлөн, илүү нээлттэй, илүү энх тайван болох юм. Цаг уурын өөрчлөлт, зөрчилдөөнтэй үзэл бодол зэрэг бидэнд тулгарч буй асуудлууд бид хоорондоо хэрхэн харилцан ойлголцож хамтын шийдвэрийг олохоос хамаарна. 
Дэлхийн радиогийн өдрийн баярын мэндийг хүргэе!


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл






























2018 оны 9 дүгээр сарын 25


Тэмдэглэлт өдрүүд