Холбоо барих


“ТОРГОНЫ ЗАМ ДАГУУХ ӨВ УЛАМЖЛАЛ БА БҮТЭЭЛЧ БАЙДАЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН 3 ДУГААР ХУРАЛ ЗАРЛАГДЛАА

Мэдээ мэдээлэл 2019/01-28 ・ 60

ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Хятадын үндэсний комисстой хамтран “Торгоны зам дагуух өв уламжлал ба бүтээлч байдал” сэдэвт олон улсын залуучуудын 3 дугаар хурлыг 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 6-ны өдрүүдэд БНХАУ-ын Чангша, Нанжин хотуудад зохион байгуулна.
Уг хурлын зорилго нь залуучуудад медиа урлагийг ашиглан биет ба биет бус өвийг хөхиүлэн дэмжих замаар бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх боломж олгохоос гадна соёлын болон бүтээлч үйлдвэрлэл дэх залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд оршино.
Тус хуралд Торгоны зам дагуух Африк, Латин Америк, Араб, Европ, Ази-Номхон далайн болон Карибын тэнгисийн орнуудын 18-30 насны 120 гаруй залуучууд оролцох бөгөөд “Медиа урлагийн эрин үе дэх залуучуудын бүтээлч сэтгэлгээ ба шинэ санаачлага” сэдвээр хуралдана.
Медиа урлаг ба дизайны чиглэлээр суралцаж, ажиллаж байсан туршлагатай 10 оролцогч 2019 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс 5 дугаар сарын 3-ны өдрүүдэд Чангша хотод болох “Чангшагийн медиа урлагийг мэдрэх нь” хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Энэхүү форумд оролцох залуучуудыг ЮНЕСКО-ийн зүгээс сонгон шалгаруулж авах тул сонирхсон залуучууд өргөдлөө бэлтгэн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор apyd@unesco.org хаягаар илгээнэ үү. Өргөдлийн маягтыг дараах линкээс орж татаж авна уу: https://en.unesco.org/…/files/iyf3_application_form_2019.pdf

Жич: Өргөдөл гаргагч англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй бөгөөд бүтээлч үйлдвэрлэл, медиа урлаг, уран зохиол болон өвийн хадгалалт, хамгаалалт чиглэлээр туршлагатай байх шаардлагатай.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл























2018 оны 9 дүгээр сарын 25









Тэмдэглэлт өдрүүд