Холбоо барих


ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ШАГНАЛ ЗАРЛАГДАВ

Мэдээ мэдээлэл 2019/01-23 ・ 67

ЮНЕСКО нь Гуйллермо Каногийн нэрэмжит Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг 1997 онд анх санаачилсан бөгөөд дэлхийн хаа нэгтээ аюултай нөхцөл байдалд хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэж, хамгаалан сурталчилж үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн, байгууллагыг жил бүр шалгаруулж энэхүү нэр хүндтэй шагналыг олгодог.
Уг шагналыг бусдын гарт амиа алдсан Колумбын сэтгүүлч Гуйллермо Кано Исазагийн дурсгалд зориулан түүний нэрээр нэрлэсэн бөгөөд Гуйллермо Каногийн аллага нь сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэргүүдийн дотор шийтгэгдээгүй үлдсэн томоохон жишээний нэг хэмээн үздэг. 
Тус шагналын эзнийг ЮНЕСКО-ийн Ерөнхий захирлын томилсон хараат бус зургаан гишүүний бүрэлдэхүүн бүхий шүүгчийн баг шалгаруулдаг. Шагналыг жил бүрийн 5 дугаар сарын 3-ны өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр гардуулдаг ба шагналыг медаль, 25.000 ам.долларын мөнгөн урамшуулал дагалддаг.
Энэхүү шагналд нэр дэвшүүлэхээр бол доорх маягтыг бөглөн 2019 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн дотор m.khaliun@unesco.mn хаягт ирүүлнэ үү.

https://en.unesco.org/file/wpfp-nominationform-2019zip

Холбогдох мэргэжилтэн М.Халиун 
Утас: 70105652


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл























2018 оны 9 дүгээр сарын 25









Тэмдэглэлт өдрүүд