Холбоо барих


ЮНЕСКО-ИЙН ХОЛБООТ СУРГУУЛИУДЫН ЗАХИРЛУУДЫН УУЛЗАЛТ БОЛОВ

Мэдээ мэдээлэл 2019/01-23 ・ 72

Монгол улс дахь ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын захирлуудын уулзалт 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо болов. Тус уулзалтад нийслэлийн 2, 45, 6, 24, Монгени Цогцолбор, Улаанбаатар Эрдэм Оюу болон Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр сургуулийн захирал, нийгмийн ажилтнууд оролцов. 
Уулзалтаар ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын үндэсний зохицуулагч 2018 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан болон 2019 оны төлөвлөгөөний саналыг танилцуулав.
Уулзалтад хүрэлцэн ирсэн төлөөлөгч тус бүр өөрсдийн сургуулийн 2018 онд хэрэгжүүлсэн ажлын тайланг товч танилцуулсан бөгөөд Монгени Цогцолбор сургууль экологийн боловсролд голлон төвлөрч 8 дахь жилдээ Экологийн аяллын хичээлийг зохион байгуулсан бол нийслэлийн 2-р сургууль тогтвортой хөгжлийн боловсролд голчлон тулгуурлаж Боловсрол 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд идэвхтэй ажилласан байна. Увс аймгийн Улаангом сумын 1-р сургууль багш, сурагчдад ардын өв уламжлал, соёлыг түгээн дэлгэрүүлж сурталчлахад, нийслэлийн 45-р сургууль ЮНЕСКО-ийн олон улсын тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд арга хэмжээ зохион ажиллахад, Улаанбаатар Эрдэм Оюу их сургууль өвийн боловсрол олгоход тус тус анхаарч амжилттай ажиллажээ. 
Энэхүү уулзалтын төгсгөлд ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын үндэсний уулзалт болон ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын үндэсний зохицуулагчдын Зүүн хойд Азийн дэд бүс нутгийн 3-р уулзалтыг Монгол улсад зохион байгуулахаар тохиров.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл























2018 оны 9 дүгээр сарын 25









Тэмдэглэлт өдрүүд