Холбоо барих


"ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙН ТАЛААР БИД ЮУ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?” МОДУЛЬ СУРГАЛТЫН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл 2019/01-23 ・ 48
лтын сургагч багш бэлтгэх сургалт 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр явагдаж байна.
Сургалтыг нээн ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга С.Рэгзэн нар үг хэлсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг аливаа асуудал, саад бэрхшээлийг арилгахын тулд нийгмийн хандлага, арга барилыг өөрчилж цаашид зөвхөн хэвлэл мэдээллийн салбар биш бусад салбаруудын ажилтнуудын мэдлэг ойлголтыг дээшлүүлж, чадавх бэхжүүлэх нь чухал гэдгийг онцлов.
Тус сургалтыг “Өөрчлөлтийг чиглүүлэгч” төвийн Гүйцэтгэх захирал, сургагч багш П.Бямбасүрэн удирдан явуулж байна. Сургалтад ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөгчид болон хэвлэл, мэдээллийн салбарын төлөөлөл оролцож байна.

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл























2018 оны 9 дүгээр сарын 25









Тэмдэглэлт өдрүүд