Холбоо барих


ЮНЕСКО-ИЙН ХОЛБООТ СУРГУУЛИУДЫН ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧДЫН БҮС НУТГИЙН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Мэдээ мэдээлэл 2018/12-18 ・ 244

2018 оны 12 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Япон улсын Токио хотноо ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын зохицуулагчдын Зүүн хойд Азийн бүс нутгийн хоёр дахь удаагийн уулзалтыг ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар ЮНЕСКО-ийн Японы үндэсний комисстой хамтран зохион байгуулав. Тус уулзалтад ЮНЕСКО-ийн Парис дахь төвийн Энх тайван, тогтвортой хөгжлийн газрын дарга Су-Хянг Чой, ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын олон улсын зохицуулагч, ЮНЕСКО-ийн Парис дахь төвийн Энх тайван, тогтвортой хөгжлийн газрын мэргэжилтэн Сабин Детцел, ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын Ази, Номхон далайн бүс нутгийн зохицуулагч, ЮНЕСКО-ийн Бангкок дахь төлөөлөгчийн газрын Гүйцэтгэх албаны дарга, ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын Ази, Номхон далайн бүс нутгийн зохицуулагч Жун Морохаши, БНСУ, Япон, БНХАУ, Монгол Улсын ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын үндэсний зохицуулагч нар болон холбогдох албан тушаалтнууд оролцов. Монгол Улсаас тус уулзалтад ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын үндэсний зохицуулагч, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын ажлын албаны нийгмийн шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Намуун, боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Ё.Мөнхтуяа нар оролцож ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын үндэсний зохицуулагч Г.Намуун ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаа, арга хэмжээ, тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулав.

Тус уулзалтаар БНСУ-ад зохион байгуулагдсан ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын үндэсний зохицуулагчдын анхдугаар уулзалтын тайланг авч хэлэлцэх, холбоот сургуулиудын хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагаагаа танилцуулах, харилцан туршлага судлах, үндэсний зохицуулагчдын гурав дахь удаагийн бүс нутгийн уулзалтын талаар болон бүс нутгийг хамарсан нэгдсэн төсөл хэрэгжүүлэх зэрэг асуудлуудыг авч хэлэлцэн санал солилцов.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл






























2018 оны 9 дүгээр сарын 25


Тэмдэглэлт өдрүүд