Холбоо барих


МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД “ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЭРДМИЙН ЗЭРГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ” ДЭЛХИЙН КОНВЕНЦИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл 2018/12-18 ・ 170

“Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай” дэлхийн конвенцийн Засгийн газар хоорондын уулзалт 2018 оны 12 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд Парис хотноо зохион байгуулагдаж байна.

Уулзалтаар “Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай” дэлхийн конвенцийн төсөл, төсөлд улс орнуудын өгсөн саналууд, 2019 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулганаар конвенцийн эцсийн төслийг хэлэлцүүлэх зэрэг асуудлыг тус тус авч хэлэлцэж байна.

Уг уулзалтад Монгол Улсыг төлөөлж БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцож байна.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл






























2018 оны 9 дүгээр сарын 25


Тэмдэглэлт өдрүүд