Холбоо барих


ЮНЕСКО-ИЙН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ХАДГАЛАН ХАМГААЛАХ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХОРООНЫ 13 ДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

Мэдээ мэдээлэл 2018/12-18 ・ 208

ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Засгийн газар хоорондын хорооны 13 дугаар хуралдаан Маврики улсын Порт Луи хотноо 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд болов. Хурлыг Маврики улсын Соёл, урлагийн сайд ноён Притвиражсин Рүүпүн даргалсан юм. 
ЮНЕСКО-ийн конвенцын оролцогч тал буюу гишүүн улс нь конвенцын хэрэгжилтийг хангах хүрээнд 6 жил тутамд хугацаат тайланг тавих үүрэг хүлээдэг. Монгол Улс нь Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах тухай 2003 оны конвенцид 2005 онд нэгдэн орсон бөгөөд 2017 онд хугацаат тайлангаа илгээсэн юм. Тайланг хянан баталгаажуулсан шийдвэрийг хуралдаанаар танилцуулж батлав. 
Түүнчлэн уг хуралдаанаар Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад 31 өв, Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 7 өв, Хадгалалт хамгаалалтын сайн туршлагын жагсаалтад 1 өвийг тус тус бүртгэсэн юм. Эдгээр өвүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж хүлээн авна уу.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл






























2018 оны 9 дүгээр сарын 25


Тэмдэглэлт өдрүүд