Холбоо барих


“БАГШИЙН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ЦОГЦ ЧАДАМЖИЙН СТАНДАРТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл 2018/12-18 ・ 203

“Багшийн мэдээлэл харилцаа холбооны технологийн цогц чадамжийн стандарт” хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалт нь 2018 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Энэхүү уулзалт нь ЮНЕСКО-ийн “Ази, Номхон далайн бүс нутагт цахим иргэний боловсролыг дэмжих үндэсний чадавх бэхжүүлэх” төслийг Монгол улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд 2018 оны 8 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан багшийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн цогц чадамжийн стандарт боловсруулах 3 өдрийн семинарын үеэр боловсруулж, сайжруулсан үндэсний стандартын төслийг хэлэлцэх зорилготой юм.

Уулзалтад ЮНЕСКО-ийн Бангкок дахь төлөөлөгчийн газар, БСШУСЯ болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын төлөөлөгчид, БМДИ, НТБҮТ, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв зэрэг боловсролын байгууллагууд, МУБИС, МУИС, Отгон тэнгэр, Орхон зэрэг багш бэлтгэх сургуулиуд, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Булган аймгуудын Боловсрол, соёл урлагийн газрууд ба ерөнхий боловсролын сургуулиуд болон багшийн цогц чадамжийн стандарт боловсруулах ажлын хэсгийн төлөөлөл бүхий нийт 50 оролцогч оролцож байна.

Тус уулзалтыг нээж БСШУСЯ-ын Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, ЮНЕСКО-ийн Бангкок дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Мел Тан нар илтгэл тавив. Уулзалтын эхний хэсэгт ажлын хэсгийн гишүүд Д.Цэдэвсүрэн, Ч.Мягмаргармаа нар “Стандартын төсөл, багшийн МХХТ-ийн чадварын шалгуур, үндэслэл, баримталсан зарчим”, “Багш бэлтгэх сургалтын хөтөлбөр, багшийн МХХТ-ийн цогц чадамжийн стандарт: нийцэл, тулгарч болох бэрхшээл” сэдвүүдээр тус тус илтгэл тавьлаа.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл






























2018 оны 9 дүгээр сарын 25


Тэмдэглэлт өдрүүд