Холбоо барих


“АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТАГТ ЦАХИМ ИРГЭНИЙ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ” ТӨСЛИЙН УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл 2018/12-18 ・ 199

2018 оны 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Тайландын Вант улсын Бангкок хотноо “Ази, Номхон далайн бүс нутагт цахим иргэний боловсролыг дэмжих үндэсний чадавхийг бэхжүүлэх” төслийн уулзалт болж байна.
Энэхүү уулзалтад “Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын мэдээлэл, технологийн ур чадварын стандартын төсөл боловсруулах” ажлын хэсгийн гишүүн Д.Цэдэвсүрэн, П.Зохихсүрэн болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Намуун нар Монгол Улсыг төлөөлөн оролцож байна.
Уулзалт нь ЮНЕСКО-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн боловсролын товчооны БНСУ-ын Итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй энэхүү төслийн үйл явцийг дүгнэж, үнэлэлт өгөн цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх зорилготой бөгөөд Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба улс, Вьетнам, Филлипин, Бүгд Найрамдах Узбекистан, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улс, Шри Ланк болон Бутаны Вант улсын төлөөлөгчид, олон улсын шинжээч, мэргэжилтнүүд оролцож байна.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл






























2018 оны 9 дүгээр сарын 25


Тэмдэглэлт өдрүүд